Үндсэн хувилбар
HR: Ажилтан газар луу чих тавиад байна уу?
Ажил мэргэжил ба карьер · 4 сарын 6. 9:20 · 1,996

Ажилтан резумегээ шинэчилж, ажлын зар сонирхож эхлэх нь таны хувьд ур чадвартай  ажилтнаа хадгалж үлдэх төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах дохио болно.

Өмнөх ажлаа хийнгээ өөр боломжид чих тавих ажилтны тоо олон улсад эрс нэмэгджээ. Тухайлбал 4000 хүнийг хамарсан Канад улсад өрнөсөн нэгэн судалгаагаар судалгаанд оролцогчдын 89.8 хувь нь өөр санал гарах аваас одоогийн ажлаа орхиход бэлэн хэмээн хариулжээ.

Хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчин өөрт ихээхэн итгэлтэй байдаг нь дээрх үзүүлэлтээс харагдана. Шинээр ажиллах хүчин хайж байхад таатай мэдээ авч байгаа хүмүүсээ хадгалж үлдэхээр хичээж буй ажил олгогчийн хувьд тийм ч сайхан мэдээ биш аж. Тэдний хувьд сайн ажилтнаа авч үлдэхээр багагүй хүчин чармайлт гаргана.

Ажиллах хүчний хандлага ч бас аажмаар өөрчлөгдөж байна. Нийт судалгаанд хамрагдагсдын 74 хувийн хэлснээр цалингийн хэмжээ тэдний гаргах шийдвэрт нөлөөлнө гэж хариулсан. Ер нь бол мөнгөн дүн үнэмлэхүй ялалт байгуулсаар ирсэн. Гэвч 41 хувь ажлаа орхихыг хүсдэг шалтгаанаар компанийн соёлыг нэрлэжээ.

Эдийн засаг дорой байхад хүмүүс ажилтай байгаадаа баярладаг байсан. Харин эдийн өсөлттэй энэ үед тус ойлголт үеэ өнгөрөөжээ.

Үүнийг болзоотой зүйрлэж болно. Хэрэв таны урд сонголт цөөн, хэн ч таныг болзоонд урихгүй байвал байгаа хэдээс хамгийн гайгүйг нь сонгоно. Харин сонголт хийх, болзоонд урих хүн олонтой нэгний хувьд тавих нь шалгуур нь өндөрсөнө.

Найз нөхөд нь шинээр сайн байгууллага, өндөр тушаалд орохыг хараад мөн ажил горилогчдоос ажлын санал бүхий дуудлага авсан ажилтны өөрийгөө үнэлэх үнэлэмж өсдөг.

‘Би одоо байгаагаас хурдацтай урагшлах ёстой юм байна. Яагаад одоо болтол тушаал дэвшихгүй байна вэ? Манай компани миний боловсрол, ирээдүйд хангалттай хөрөнгө оруулж чадаагүй гэж бодож байна’ хэмээн үздэг. Ингээд л ажилгүй болж, хэдэн жилийн өмнөх шиг анкет бөглөөд ажил хайж явна гэх айдас арилна. Учир нь тэдний өөрт итгэх итгэл, үнэлэмж нь нэмэгдсэн.

Нөгөө талаар хүний нөөцийн бодлогын буруу бас бий. Ажилтнуудын хамгийн ихээр хүсдэг цалингийн нэмэгдэл, уян хатан байдал гэдэг зүйлсийг хүний нөөцийнхөн орхигдуулах нь түгээмэл.

Ямар ч ажилтнаас юу хамгийн чухал вэ гэхэд алдарт ‘карьерын ахиц’ гэдэг. Үүнээс гадна заримдаа гэрээс ажлаа хийх, ажлын цагийн уян хатан нөхцөл гэдгийг ам уралдан хэлнэ. Ингэж үзбэл тэдний хувьд би хаа нэг газар луу явж байна, явц дундаа би хөгжиж байна, шинэ зүйлд суралцаж байна гэдгээ мэдрэхийг хүсэх аж.

Тэр тусмаа залуучуудын зүгээс ирэх ажлын хүлээлт өмнөх үеэс тэс өөр юм. Би ажилтай байгаад баяртай, үүндээ ч сэтгэл хангалуун байна гэхийн оронд ажлаас өөр олон зүйлийг хүсдэг. Ахиц, сорилт, мэргэжлийн өсөлт, карьераа ахиулах гээд олон хүлээлттэй.

Ажил олгогч танд зөвлөхөд зөвхөн цалин урамшуулал гэхийн оронд хэрхэн ахиц, хөгжил, дэвшлийг нэвтрүүлэх талаар тунгаах хэрэгтэй. Цалингаас өөр хийж чадах зүйл танд олон бий.

Сэтгэгдэл үлдээх

ТУСЛАМЖ 7010 1132, (976) 8003 2200

БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГ (976) 8005 2200

Монголын ажлын байрны цорын ганц вэбсайт.

Biznetwork.mn

Copyright © 2008-2018.