Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Скай Хайпермаркет ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ТҮГЭЭГЧ

Бүтээгдэхүүн борлуулж, харилцагчдад үйлчилгээ үзүүлэх, харилцагчийн хэрэгцээг хангах. Захиалгын барааг тоо ширхэгийн дагуу хүлээлгэж өгөх

ЧАНАР ХЯНАЛТЫН МЕНЕЖЕР

Байгууллагын чанар хяналтын процессыг боловсруулж хэрэгжүүлэх, хэрэглэгчийн санал гомдлоос урьдчилан сэргийлэх, дэлгүүрийн чанарын хяналтын тогтолцоог бий болгож системтэй удирдах 

ДИЗАЙНЕР-Хэвлэлийн эх бэлтгэл

Бараа бүтээгдэхүүний зураг авах, засварлах, хэмжээ өөрчлөх Сошиал идэвхижүүлэлтийн эх бэлтгэл хийх График болон видео материал бэлтгэх гэх мэт ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэнэ.

ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР

Сайн барааг хэрэглэгч болон байгууллагын  хэрэгцээнд тохируулан төлөвлөж, хөгжүүлж, худалдан борлуулах үйл ажиллагаатай холбогдон гарах нийлүүлэлтийн боломж, харилцагчийн судалгаа, санхүү, маркетинг, хууль дүрэм журмын харилцаа холбоог зөв хийж компанийн ашгийг өсгөх

ШИНЭ БИЗНЕС ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МЕНЕЖЕР

Төслийн төсөв, хэрэгжих хугацаа, нөөц, худалдан авалт, зорилгыг тодорхойлох үүрэгтэй ба төсөл боловсруулах, боломжит байдлыг тооцох (Prefeasibility Study8 Feasibility Study хийх) хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах (Develop implementation plan), ажиллах хүчний төлөвлөгөө, хэрэгжилт, комисс, үйл ажиллагааны бэлэн байдал, Төслийг хүлээлгэн өгөх ажлуудыг хариуцаж хийнэ. Мөн төслийн багийн гишүүдийг амжилттай ажиллуулах сургахад туслах.

Систем хөгжүүлэлтийн албаны менежер

Байгууллагын програм болон системүүдийг нэгтгэн дүгнэлт хийх, цар хүрээг тодорхойлох, ашигт ажиллагаанд шинжилгээ дүгнэлт хийх Бизнесийн болон техникийн хувьд үр дүнтэй шийдлийг санал болгох хөгжүүлэлтийн технологийн судалгаа хийх, шийдэл боловсруулах, өөрчлөлтийн удирдлага, хөгжүүлэлт, тестчлэл, албаны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хянахад оршино.

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШИНЖЭЭЧ

Байгууллагын сүлжээ, сервер систем, бүтээгдэхүүн үйлчилгээнд учирч болзошгүй эмзэг байдал болон аюул заналыг тодорхойлох, үүсэж болзошгүй эрсдлийг тодорхойлж, бууруулах арга хэмжээг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах болон хяналт тавьж ажиллах. Кибер аюулгүй байдал болон Мэдээллийн аюулгүй байдлын дүн шинжилгээ, шалгалтыг давтамжтай зохион байгуулах, урьдчилан сэргийлэх. Байгууллагын ажилтнуудыг мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг, мэдээллээр тогтмол хангах. МАБ-н зөрчилийг хянах, хариу арга хэмжээ авах

СИСТЕМИЙН АДМИНИСТРАТОР

Байгууллагын мэдээллийн системийн урсгал, сервер төхөөрөмжүүдийн тасралтгүй байнгын хэвийн үйл ажиллагааг хангах, сайжруулах, хяналт тавих, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах, серверийн орчинг бүрдүүлэх, серверийн үйлдлийн системийн боломжийг судлан нэвтрүүлэх, байгууллагын үйл ажиллагаа үндсэн чиглэл хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэ систем судлан танилцуулах нэвтрүүлэлтэд хамтран ажиллах, байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын журмыг мөрдөж ажиллах, хэлтсийн бусад албан тушаалын ажилчдын ажлыг тодорхой хэмжээнд нөхөж ажиллах

АРХИТЕКТОР

Архитектурын төлөвлөлт боловсруулах Ажлын зураг боловсруулах 3D зураг гаргах Дотор заслын зураг гаргах

ТӨСЛИЙН ТӨЛӨВЛӨГЧ

Барилгын төслийн үйл явц, захиалагч болон гүйцэтгэгч талуудын ажлын уялдаа холбоог хангах, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах, гүйцэтгэлийг сайжруулахад тулгарч буй хүндрэл бэрхшээлийн асуудлыг шийдвэрлэх 

БАРИЛГЫН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР

Барилгын талбайд угсралтын ажлыг төлөвлөгөө болон холбогдох дүрэм журмын хүрээнд явагдаж буй эсэхэд хяналт тавьж ажиллах

ХУДАЛДААНЫ МЭРГЭЖИЛТЭН

Бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх судалгаа хийх, судалгаанд тулгуурлан шийдвэр гаргах Борлуулалтын төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллах Бараа бүтээгдэхүүний захиалга хийх Бүтээгдэхүүний худалдааны стратеги төлөвлөлтийг хийх Худалдааны гэрээ хэлцэл, судалгаа шинжилгээ хийх гм  

БАРААНЫ ЭРГЭЦ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

Импортоор ирж буй барааг хүлээж авах хуваарь, төлөвлөгөө гаргах, гэмтэл хорогдолгүйгээр тоолон хүлээн авч шаардлагатай гэх бараанд стикер, дохиолол наах, түүнчлэн захиалгын дагуу бараа бэлдэж салбар дэлгүүрүүдэд нийлүүлэлт хийх, агуулах хооронд бараа шилжүүлэх гэх мэт нийт барааны орлого, зарлагыг удирдан зохион байгуулна.

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР

Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын функцын хэрэгжилтийг ерөнхий удирдлагаар хангах Компанийн урт хугацааны зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн Хүний нөөцийн бодлого, төлөвлөгөө, дүрэм журмуудыг боловсруулах АБТ-д тусгасан бусад үүргүүдийг гүйцэтгэх  Нэгжийн дотоод үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх    

ХҮНСНИЙ ХИМИЧ

Хүнсний химийн лабораторид хүнсний бүтээгдэхүүнд химийн шинжилгээг хийж, гүйцэтгэх, үр дүнгийн нийцмэл байдлыг хангаж,  шинжилгээ туршилтыг онол практикийн өндөр түвшинд гүйцэтгэх, баталгаажуулах, тайлагнах

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Имарт, Чингис салбар, Токёогийн гудамж, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.