Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Улаанбаатар, СБД, Ерөнхий Сайд Амарын гудамж, ХасБанкны Төв Байр, ШХ 20A, 72

САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Банкны санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, удирдлагын оновчтой шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээ, тайлангаар хангах, санхүүгийн тайлан хэрэглэгчдийг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах

  • Банкны стратеги төлөвлөгөө боловсруулах ажилд оролцох, стратегийн шинжилгээ, тооцоолол хийх;
  • Санхүүгийн жилийн төсөв, стратегийн болон урт хугацааны бизнес төлөвлөгөөг боловсруулах;
  • Банкны санхүү, үйл ажиллагааны үр дүнгийн тайланд санхүүгийн шинжилгээг хийх, тайлагнах;
  • Шийдвэр гаргалт болон банкны үйл ажиллагаанд шаардлагатай тайлан, санхүүгийн тоон мэдээлэл бэлтгэх, тайлан хэрэглэгчдийг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх;
  • Хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээн илрүүлэх, одоогийн боломжууд болон эрсдлийн талаар мэдээлэл бэлтгэх, танилцуулах;
  • Банкны урт хугацааны санхүүгийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг санхүү хариуцсан захирлын хамт зохион байгуулах;
  • Банкны санхүүгийн мэдээлэл болон хөрөнгө оруулалтын шийдвэрүүдийн нууцлалыг хадгалах;

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ажилласан туршлагатай;
  • Санхүүгийн ахлах шинжээч болон түүнтэй ижил төстэй албан тушаалд ажиллаж байсан;
  • Дүн шинжилгээ хийх өндөр чадвартай;
  • Эксель программ дээр мэргэжлийн түвшинд ажилладаг;
  • Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох журмын мэдлэгтэй;
  • Санхүүгийн тоон мэдээллийг ойлгомжтой байдлаар тайлагнах чадвартай;
  • Санхүү, нягтлан бодох бүртгэл эсвэл эдийн засгийн чиглэлээр магистрийн зэрэгтэй;
  • Мэргэшсэн нягтлан бодогч эсвэл мэргэшсэн санхүүчийн зэрэгтэй бол давуу тал болно;
© Хасбанк. 2001-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.