Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Рокмон бюлдинг 3 давхар

Шинжээч

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Группийн урт, дунд хугацааны бодлого, стратегийг тодорхойлох, төлөвлөж хэрэгжүүлэхтэй холбоотойгоор эдийн засгийн болон бизнесийн орчны судалгаа, дүн шинжилгээг хийх, дүгнэлт гаргах, тайлагнах;
  • Компанийн болон бизнесийн стратегийн хүрээнд шаардлагатай бизнесийн өргөтгөл, хөрөнгө оруулалтын болон цаг үеийн эдийн засаг,бизнесийн судалгаа, шинжилгээ хийх, тайлан дүгнэлт боловсруулан удирдлагуудыг мэдээллээр хангах;
  • Группийн стратеги төлөвлөгөөг боловсруулах зорилгоор бизнес төлөвлөлтөд оролцож, бизнес төлөвлөгөөг боловсруулахад шаардлагатай бодлого, зааварчилгаа, санал зөвлөмж өгөх замаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах;
  • Групп, компанийн зорилго, зорилтын хэрэгжилтийг хангахад группийн салбар компаниудын бизнес төлөвлөгөө, зорилго, зорилтын төлөвлөлт, гүйцэтгэлийг хянах, компани хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах, компаниудын сар, улирал, жилийн тайлан, мэдээ, мэдээлэл, өгөгдлийг байгууллагын хэмжээнд нэгтгэж, дүн шинжилгээг хийх, дүгнэлт, нэгдсэн тайланг боловсруулах;

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Эдийн засаг, санхүү, бизнес удирдлагын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
  • Стратеги, бизнес төлөвлөгөө боловсруулах чадвартай;
  • Эдийн засгийн тооцоолол болон бизнесийн орчны холбогдох судалгаа, дүгнэлт боловсруулах, тайлагнах чадвартай;
  • Санхүүгийн тайлан, мэдээг уншиж, дүн шинжилгээ хийх чадвартай
  • Гаргасан дүн шинжилгээнд үндэслэн санал боловсруулах, төлөвлөх ур чадвартай;
  • Хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Англи хэлний ахисан түвшиний мэдлэгтэй /IELTS, TOEFL-ийн оноотой бол давуу тал болно/
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах, өөрийгөө хөгжүүлэх, сорих эрмэлзэлтэй
  • Төсөл, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,000,000 - 1,200,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 14200, Сүхбаатарын талбай 8/1 "Сити Тоуэр" барилга, 17 давхар
Утасны дугаар99064758, 75757979

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-07-08 08:15
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-07-22 23:59

Анкет хүлээж авах 4 хоногийн хугацаа байна

© Очир Ундраа ХХК. 2000-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.