Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жамьянгүний гудамж, Хаан Даатгал, 2-р давхар

АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧ АЖИЛД АВНА

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Салбар компанийн нягтлан бодох бүртгэлийг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулах, хяналт тавих, толгой компанид тайлагнах.

  2. Компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлогыг НББОУС-д нийцүүлэн НББ-ийн хуулийн хүрээнд хариуцан хэрэгжүүлэх
  3. Компанийн санхүүгийн болон татварын тайлангуудыг хугацаанд нь бэлтгэн гаргаж үр дүнг нь удирдлагад танилцуулах
  4. Хөндлөнгийн болон дотоод аудитын ажлын багтай хамтран ажиллах, тайлан бэлдэх, заавар зөвлөгөөг хэрэгжүүлэх

 

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Бизнесийн байгууллагад санхүүгийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан
  • Санхүүгийн тайлан, татварын тайлан гаргах чадвартай
  • НББОУС, Татварын хууль тогтоомжийн мэдлэгтэй
  • Төлөвлөх, удирдан зохион байгуулах чадвартай
  • Асуудалд дүн шинжилгээ хийж, тайлагнах чадвартай
  • Тогтвор суурьшилтай ажиллах

 

Нэмэлт мэдээлэл

Үндэсний бүтээн байгуулагч “Буянпэл” ХХК нь 2004 онд барилга угсралтын чиглэлээр үүсгэн байгуулагдсан ба 2007 оноос барилга угсралт, үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт цаас борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа.

Буянпэл компани нь “Цоглог хотхон -1” төслийг 2005-2007 онд Хан-Уул дүүргийн 15-р хороо, Зайсанд 30 айлын орон сууцыг иж бүрэн үйлчилгээний хамт барьж ашиглалтанд оруулж амжилттай хэрэгжүүлсэн болно.

“Цоглог хотхон-2” төслийг 2008 онд Баянгол дүүргийн 4-р хороо, 10-р хороололд эхлүүлж 2012 онд эхний ээлжийн 134 айлын А блок 12 давхар орон сууцыг ашиглалтанд оруулсан. Улмаар “Цоглог хотхон-2” төслийн хүрээнд 2-р ээлжийн тус бүр нь 184 айлын 16 давхар 2 орон сууцыг барьж 2013 онд бүрэн ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн.

Бид 2017 онд БГД-н 4-р хороо, 10-р хороололд “Happiness Town” хотхон болох 294 айлын 16 давхар 2 блок бүхий орон сууцны төслийг хэрэгжүүлж ашиглалтанд оруулаад байна.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,200,000 - 1,500,000
Тохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жамьянгүний гудамж, Хаан Даатгал, 2-р давхар
Утас11-310372

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-06-27 12:00
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-07-17 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Буянпэл. 2007-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.