Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
MTEE TEAM
Монгол улс, Улаанбаатар хот, УБ дахь компанийн хаяг: Цэцэрлэгт хүрээлэн, Парксайд ффисын байрны Б блок, 3 давхарт 305 тоот Утас: 77660151, 88017550, 80134949 Имэйл хаяг: info@mte.mn Вэб хуудас: www.mte.mn

АГУУЛАХЫН АЖИЛТАН/ ХИМИЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Агуулахын ажилтан нь химийн бодис, урвалжийн агуулах дахь бараа бүтээгдэхүүнийг бүртгэх, бүрэн бүтэн байдлыг хянах, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж агуулахын орчинд хяналт тавих зэргээр агуулахын үйл ажиллагааг хэвийн явуулах бүхий л нөхцлийг ханган ажиллах үндсэн үүрэгтэй.

 

Үүрэг, хариуцлага:

  1. Агуулахын бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах, бүртгэх, тайлагнах
  2. Агуулахын орчны үзлэг хийх, тайлагнах
  3. Шаардлагатай засвар үйлчилгээний талаар удирдлагад мэдээлэх
  4. Агуулахын орчныг эмх цэгцтэй, цэвэр байлгах
  5. Бараа бүтээгдэхүүнийг ачих, буулгах үед аюулгүй байдлын үүднээс хяналт тавих
  6. Барааны бүрэн бүтэн байдлыг анхаарч, ажлын байрны үзлэгийг тогтмол явуулах
  7. Шаардлагатай тохиолдолд бараа бүтээгдэхүүн буулгах, ачихад туслах
  8. Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаварыг гүйцэтгэх гэх мэт.

 

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Хими технологи, техникийн мэргэжлийн болон бусад холбогдох мэргэжлээр их дээд сургууль, эсвэл техник мэргэжлийн сургууль төгссөн байх
  • Ажил эрхэлж байсан 2 ба түүнээс дээш жилийн туршлагатай
  • Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай бол давуу талтай
  • Харилцааны соёлтой байх
  • Дүрэм, журмыг мөрддөг байх
  • Хувийн зохион байгуулалттай байх
  • Ажлаа цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэдэг байх
  • Бие даан ажиллах болон багаар хамтран ажиллах чадвартай байх
  • Ажлын шинэ арга барилыг соргогоор тусган авч чаддаг байх
  • Шударга, зарчимч байх

Удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу аливаа ажлыг түргэн шуурхай, чанартай гүйцэтгэх чадвартай байх гэх мэт.

Нэмэлт мэдээлэл

Ажилтан нь 15 хоног ажиллаж, 15 хоног амрах ажлын хувиараар Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах МТЭЭ компанийн орон нутгийн салбарт ажиллана. Ажлын хуваарь дулааны улирал болон ажлын ачааллаас шалтгаалан зарим үед (+, - 5) хоногоор хэлбэлзэнэ.

Бусад

БайршилӨмнөговь аймаг
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Цалин1,200,000 - 1,500,000

Холбоо барих

Утас77660151, 99130151, 80134949

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-10-02 10:37
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-10-22 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Майнинг технологи энд Экуйпмент ХХК/ МТЭЭ ХХК. 2008-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.