Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
,
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ ГУДАМЖ 3-Р ХОРОО АРИГ БАНКНЫ БАЙР

Сүлжээний администратор

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Сүлжээний хэвийн ажиллагаа түүний аюулгүй найдвартай ажиллагааг хангах, засварлах, оношлох, хөгжүүлэх
  • Байгууллагын мэдээллийн техник технологийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж сүлжээ, системийн хамгаалалтыг хариуцан ажиллах
  • Хяналтын системийг төлөвлөх /Нэвтрэх систем, Дотоод сүлжээ / гүйцэтгэх хянах
  • Банкны системүүд ажиллаж буй сервер,тоног төхөөрөмжийн байнгын найдвартай ажиллагааг хангах
  • Шинэ технологи, арга техникүүдийг судалж компанид хэрэгжүүлэх боломжийг нэвтрүүлэх
  • Сүүлийн үеийн сервер, тоног төхөөрөмжүүдийг судалж, танилцуулах, тайлагнах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологи, Сүлжээний инженер эсвэл Техник хангамж мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • TCP/IP протокол,LAN/WAN,утасгүй сүлжээний талаар сайн мэдлэгтэй
  • Cisco болон өөр брэндийн Router, switch, firewall-той ажиллах чадвартай
  • Linux/ unix систем дээр ажиллаж байсан туршлагатай
  • Виртуалчлал болон Linux, windows OS-ын талаар мэдлэгтэй
  • Сүлжээний аюулгүй байдал хамгаалалтын талаар мэдлэгтэй
  • CCNAболон CCNP курс төгссөн эсвэл сурч байсан байх
  • Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, нягт нямбай
  • Мэдээлэл боловсруулах, тайлан тавих, илтгэх чадвартай
  • Хариуцлагатай, ажлын ачаалал даах чадвартай, бүтээлч, шинийг эрэлхийлэгч

Нэмэлт мэдээлэл

Шаардлага хангасан ажил горилогчтой холбогдох бөгөөд банкны веб сайтруу хандан онлайнаар анкет бөглөн илгээх боломжтой. 

  

Санамж: 

Ажил горилогч та өөрийн танилцуулга, мэдээллээ шинэчлэн, бүрэн гүйцэд, товчлолгүйгээр оруулсан байхыг анхаарна уу. 

 

Ажил горилогч дараах бичиг баримтыг анкетанд заавал хавсаргана.

  • Иргэний үнэмлэх
  • Мэргэжлийн диплом, сертификатны хуулбар
  • Цагдаагийн тодорхойлолт
  • 3*4 хэмжээтэй цээж зураг /сүүлийн 3 сар дотор авхуулсан 1%/
  • Өмнө нь ажиллаж байсан газрын тодорхойлолт, тушаалын хуулбар
  • Гурван үеийн намтар /заавал гар бичмэл байх/
    • 3 үеийн намтар /аавын аав, өөрийн аав, өөрийн/ бичихдээ дараахыг тусгах шаардлагатай болно.

Хэзээ, хаана, хэд дэх хүүхэд болон төрж, хүүхэд насаа хүмүүжсэн, хаана, ямар сургуульд сурч, хэдэн онуудад сурч ямар боловсрол, мэргэжил эзэмшсэн. Ямар байгууллагад хэдийд, хаана, ямар албан тушаал хашиж байсан, одоо хаана ажиллаж байгаа, Хэдийд өндөр насны тэтгэвэрт гарсан, тэтгэвэрт гарсанаас хойш ямар нэг хөдөлмөр эрхэлж буй эсэхийг тодорхой, Улсын, олон улсад урлаг, спортын төрлөөр оролцож, амжилт үзүүлж байсан бол, Гавьяа шагнал, ял шийтгэл эдэлж байсан эсэх.

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,500,000 - 1,800,000
Тохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ ГУДАМЖ 3-Р ХОРОО АРИГ БАНКНЫ БАЙР
Утас70133060

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-09-06 10:42
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-09-13 09:05

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Ариг Банк. 1997-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.