Үндсэн хувилбар
MTEE TEAM
Монгол улс, Улаанбаатар хот, УБ дахь компанийн хаяг: Цэцэрлэгт хүрээлэн, Парксайд ффисын байрны Б блок, 3 давхарт 305 тоот Утас: 77660151, 88017550, 80134949 Имэйл хаяг: info@mte.mn Вэб хуудас: www.mte.mn

ЖОЛООЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Жолооч нь захиалагдсан бараа бүтээгдэхүүнийг УБ хотоос орон нутаг руу аюулгүй тээвэрлэх, тогтсон хугацаанд агуулахын талбайд хүргэх, хүлээлгэн өгөх болон тээврийн хэрэгслийг ажилд бэлэн байлгах үндсэн үүрэгтэй.

 

Жолооч нь компанийн том оврын тээврийн хэрэгслийг аюулгүй жолоодох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийг тээвэрт гарахаас өмнөх бэлтгэл байдлыг хангах, цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан анхаарах, шаардлагатай засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийх, шаардлагатай бол мэргэжлийн засварын газарт хандан хийлгэх, сэлбэг хэрэгслийн элэгдэл, гэмтлийг цаг хугацаанд нь мэдээлэх, засварлах арга хэмжээг шуурхай авах, нөөц сэлбэг хэрэгслийг захиалах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

 

Ажилтан нь сардаа дунджаар 3 удаа тээвэрт гарах бөгөөд бусад хугацаанд УБ хотод тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангаж ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • С ангилалалын жолооч байх, хэрэв мэргэшсэн жолооч бол давуу тал болно
  • 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
  • Хөдөө орон нутаг руу тээвэрт явах боломжтой байх
  • Эрүүл мэндийн хувьд ажлын байрны шаардлагыг хангаж байх
  • Ажлаа цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэдэг байх
  • Бие даан ажиллах болон багаар хамтран ажиллах чадвартай байх
  • Ажлын шинэ арга барилыг тусган авч хамтарч ажилладаг байх
  • Харилцааны соёлтой байх
  • Дүрэм, журмыг мөрддөг байх
  • Хувийн зохион байгуулалтай байх

Нэмэлт мэдээлэл

УБ – Өмнөговь гэсэн маршрутын дагуу бараа, бүтээгдэхүүн тээвэрлэх Жолооч ажилд авна.

 

Майнинг Технологи энд Экуйпмент ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан, уул уурхайд хэрэглэгдэх химийн бодис, урвалжийн нийлүүлэлт, технологийн судалгаа, химийн бодисын агуулахын үйлчилгээ зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компани юм.

Манай компани нь ажилтныхаа өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж, ажилтны аюулгүй ажиллах нөхцлийг хангах, мэргэжлийн болоод хувь хүний хувьд хөгжиж дэвшихийг дэмжиж, ажилтнуудтайгаа шударга, ёс зүйтэй, харилцан бие биенээ хүндэтгэсэн хөдөлмөрийн хамтын харилцаатай байхыг чухалчлан ажилладаг.

Бусад

БайршилӨмнөговь аймаг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЦагийн
Цалин1,000,000 - 1,200,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, УБ дахь компанийн хаяг: Цэцэрлэгт хүрээлэн, Парксайд ффисын байрны Б блок, 3 давхарт 305 тоот Утас: 77660151, 88017550, 80134949 Имэйл хаяг: info@mte.mn Вэб хуудас: www.mte.mn
Утас77660151, 99130151, 80134949

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-10-11 08:31
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-10-25 23:59

Анкет хүлээж авах 7 хоногийн хугацаа байна

© Майнинг технологи энд Экуйпмент ХХК/ МТЭЭ ХХК. 2008-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.