Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо , Самбуугийн гудамж, М Плаза, 1502 тоот

Нягтлан бодогч

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Санхүүгийн тайлан мэдээг бэлтгэж, удирдлагыг мэдээлэлээр хангах
  2. Байгууллагад хэрэгжиж байгаа төслийн төсөв, санхүү, зарцуулалтыг хянаж тайлагнах
  3. Байгууллагын эд хөрөнгө бараа материалын бүрэн бүтэн байдлыг хянаж, шалгах
  4. Харилцагч байгууллагатай хийх тооцоо бүртгэлийг хянах
  5. Ажилтнуудын цалин, Нийгмийн даатгалын бүртгэл тооцоо хийх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • НББ бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалтын салбарт мэргэжлээрээ 3-5 жил ажилласан ажлын туршлагатай
  • Стандартын дагуу санхүүгийн тайлан гаргах чадвартай
  • НББ-ийн дүрэм журам болон НББОУС-ын талаар өндөр мэдлэгтэй
  • Санхүүгийн программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай /Magic Finance, Quickbook/
  • MS Excell дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Дүн шинжилгээ хийх, мэдээллийг боловсруулах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Цагийн менежмент сайтай, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэдэг
  • Нийгмийн асуудлуудын талаар сонирхдог
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй

Нэмэлт мэдээлэл

Гүүдшэйринг ХХК нь Гүүднэйборс Интернэйшнл ОУТББ-ын дэмжлэгээр үүсгэн байгуулагдсан Монголдоо анхдагч Нийгэмд тустай ХХК юм. Бид нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэн явуулдаг.

Шахмал түлш үйлдвэрлэл болон борлуулалт

Бид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үндсэн зорилтын хүрээнд иргэдэд хямд, чанартай, хэрэглэхэд илүү хялбар сайжруулсан шахмал түлшийг МУ-ын стандарт шалгуурт нийцүүлэн үйлдвэрлэж, борлуулах үйл ажиллагааг явуулдаг.

Угаалга, хими цэвэрлэгээний үйлчилгээ

МУ-ын хэмжээнд угаалга, хими цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулдаг цөөнгүй аж ахуйн нэгж байгууллагууд байдаг хэдий ч бидний онцлог, давуу тал нь бид гэр хорооллын өрхийн усны хэрэглээг хэмнэх, ил задгай хаягдах бохир усыг багасгах, гэр хорооллын иргэдийн эрэлт хэрэгцээг хангахад чиглэн үйл ажиллагаагаа явуулдаг. 

 

“Гүүднэйборс” ОУТББ нь 1991 онд Солонгос улсад байгуулагдсан ашгийн бус, шашны бус хөгжлийн төлөөх хүмүүнлэгийн байгууллага юм. Өдгөө дэлхийн нийт 38 улс оронд төлөөлөгчийн газраа байгуулан төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллаж байна. “Гүүднэйборс” ОУТББ нь 1996 онд НҮБ-ын Нийгэм Эдийн Засгийн Зөвлөлөөс Ерөнхий Зөвлөх эрх, 2007 онд НҮБ-ын Мянганы Хөгжлийн Зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байгааг үнэлэн “НҮБ-ын Мянганы хөгжлийн Сангийн шагнал (MDSs Award)” хүртэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ОУТББ юм.

 

Бидэнтэй нэгдсэнээр ТА:

  1. Монгол улсынхаа хөгжил, нийгмийн сайн сайханд өөрийн хувь нэмэр үнэт саналаа хуваалцах боломж
  2. Найрсаг итгэлтэй хамт олон, тогтвортой ажлын байртай болох
  3. Гадаад хэлний мэдлэгээ ажлын байран дээрээ сайжруулах боломж
  4. МУ-ын хуулийн дагуу НД, ХХОАТ зэргийг албан ёсоор төлж НД, ЭМД сангаас хөнгөлөлт эдлэх эрхийг авах боломж
  5. Ажлын цагийн таатай нөхцөл Даваа-Баасан 08.00-17.00 /цайны цаг 12.00-13.30/

 

Анкет ирүүлэх: 

Компанийн байранд өөрийн биеэр ирж анкет бөглөх

Компанийн и-мэйл хаягруу CV-ээ илгээх

 

Холбоо барих:

76110121

Бусад

БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин800,000 - 1,000,000
Тохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо , Самбуугийн гудамж, М Плаза, 1502 тоот
Утас76110121

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-09-10 16:11
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-10-11 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Гүүдшэйринг ХХК. 2010-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.