Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

Картын бизнесийн газар МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Гүйцэтгэх үндсэн үүрэг,  ажлын байрны зорилго:

Кредит картын бизнес хариуцсан мэргэжилтэн нь банкнаас гаргаж буй картын бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан өрсөлдөх чадварыг сайжруулан хөгжүүлэх, багцын дүн шинжилгээ хийх, борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний санал санаачлага гаргах, үр ашиг, зах зээлийн судлагааг хийх, шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага

Үндсэн шаардлага:

  • Гадаадад болон МУ-ын Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг статистик, дата аналист, банк санхүү, эдийн засаг болон маркетингийн баклавр ба түүнээс дээш зэрэгтэй төгссөн байх;
  • Судалгааны аргачлалын мэдлэгтэй, тоон мэдээлэлтэй ажиллан дүгнэлт гаргах, бичиг баримт боловсруулах чадвартай;
  • Илтгэх, танилцуулга бэлтгэх ур чадвартай байх;
  • Англи хэлний ярианы болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй;
  • Банкны бизнес, үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн үйлчилгээ, картын талаарх мэдлэгтэй, энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай;
  • Банкны картын систем, Банкс, ЛОС системийн зохих мэдлэгтэй бол давуу тал;
  • Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэхтэй холбоотой ямар нэгэн төсөл хөтөлбөр дээр ажиллаж байсан бол давуу тал болно.

 

Зан төлөвийн шаардлага:

  • Ажлын ачаалал даах, шинэлэг зүйлүүдийг хурдан хугацаанд сурах чадвартай бөгөөд эрмэлзэлтэй,
  • Санаачилгатай, бүтээлч сэтгэлгээтэй;
  • Эерэг, бусаддтай нээлттэй харилцаа холбоо үүсгэн ажиллах чадвартай;
  • Тууштай, сурч хөгжиж ажиллах эрмэлзэлтэй;
  • Багаар ажиллах, ачаалал даах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай;

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та яг одоо өөрийн CV эсхүл анкетаа бөглөн ирүүлээрэй.

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2019.09.26-ны өдрийг дуустал;

Ирүүлэх материал: ХААН Банкны веб хуудсаар ЭНД ДАРЖ болон ЭНД ДАРЖ бизнетворк нэвтрэн анкетаа бөглөж илгээнэ үү.

Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул Та утсаа нээлттэй байлгана уу.

Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.

ХААН Банкны Хүний нөөцийн удирдлагын газар

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
ЦалинТохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утас11332333

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-09-20 11:01
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-09-26 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Хаан Банк. 1991-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.