Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам - 901, Мөнххада Тоёота Төв

Худалдааны зөвлөх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО

Тоёота брэндийн мөн чанар, стандарт шаардлагад суралцан, Тоёотагийн автомашиныг үйлчлүүлэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэн худалдан авахад нь зөвлөх, шаардлагатай мэдээллээр хангах болон автомашин борлуулах ажлыг бие даан мэргэжлийн төвшинд гүйцэтгэж үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг ханган ажиллана.

Гүйцэтгэх үүрэг

  1. Тоёотагийн автомашиныг үйлчлүүлэгч нарт санал болгон, мэргэжлийн зөвлөгөө өгч, худалдан борлуулах,
  2. Худалдан авагчдын бүртгэл мэдээллийг нэгтгэн, судалгаа, төлөвлөгөө гаргах
  3. Байгууллагын борлуулалт хийх, тендерийн материал бэлтгэх, хамтран ажилладаг байгууллагуудыг шинэ мэдээ мэдээллээр хангах,
  4. Худалдан авагчийг тосч хүлээн авч, тэдний хүсэл сонирхолд нийцэх автомашин санал болгох,
  5. Автомашины үзэсгэлэнгийн танхимын эмх цэгц, цэвэр цэмцгэр байдлыг хангах,
  6. Авто машины худалдан авахтай холбоотой гэрээ байгуулах, гэрээний заалт нэг бүрийг үйлчлүүлэгчид танилцуулах,
  7. Худалдан авагчийн санал хүсэлтийг хүлээн авч эргэн холбогдох,
  8. Үйлчлүүлэгч бүртэй эргэх холбоо тогтоон, цаашдын хамтын ажиллагааг бататгах,
  9. Борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой тайлан мэдээ бэлтгэж удирдлагыг мэдээллээр хангах.

Ажлын байранд тавигдах шаардлага

Мэргэжил

Их дээд сургууль төгссөн.

Туршлага

Худалдаа, үйлчилгээ, бизнесийн удирдлагын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, автомашины борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Ур чадвар

Борлуулалт хийх, гэрээ хэлэлцээр байгуулах тал дээр чадвартай,

Хурдтай, түргэн шуурхай ажиллах чадвартай

Харилцааны өндөр соёлтой,

Багаар ажиллах өндөр чадвартай,

Хариуцлагатай

Англи хэлний харилцааны төвшний мэдлэгтэй,

Компьютерийн хэрэглээний программуудыг сайн эзэмшсэн,

Бусад шаардлага

 

Үнэнч шударга, эмх цэгцтэй, ажлыг цаг тухайд нь гүйцэтгэх, ажилд хариуцлагатай зөв хандлагатай байх.

30-35 настай

Нэмэлт мэдээлэл

Ажлын нөхцөл: Тохь тухтай орчин, ажлын хувцас, ажлын өрөө болон бусад ажиллах нөхцөл бүрэн хангагдсан. Даатгалын компанид ажилтнуудаа мэргэжлийн хариуцлагын болон үйлдвэрлэлийн ослын даатгалд даатгуулдаг.

Цалин хөлс: Ажлын гүйцэтгэлийн үр дүнд суурилсан уян хатан цалингийн системтэй ба ажилтны ур чадварт нийцүүлэн өсөх шатлал бүхий цалингийн сүлжээтэй.

Урамшуулал: Борлуулалт бүрээс өндөр урамшуулал хүртэхээс гадна борлуулалтын чанар, үйлчилгээ бүрт нэмэлт урамшуулал олгоно. Урамшууллын нийт хэмжээнд дээд хязгаар тогтоодоггүй.

Хангамж: Өдрийн хоол, гар утасны хөнгөлөлт олгодог. Ажлын дүрэмт хувцсаар улиралд нийцүүлэн хангана. 

Бусад

БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин800,000 - 1,000,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам - 901, Мөнххада Тоёота Төв
Утас75954444

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2020-05-18 16:26
Анкет хүлээж авах сүүлийн огноо2020-05-28 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

Энэ салбарын бусад зарууд

  1. ГРАФИК ДИЗАЙНЕРХөхсэрхийн оргил ххк
  2. Өрөлтийн ажилтан, МерчиндайзерМонжүүс ХХК
  3. Санхүүгийн албаны даргаSRT Group
  4. Борлуулалтын менежерГламур ХХК
  5. Борлуулалтын СУПЕРВАЙЗЕР /сүлжээ суваг хариуцсан/Хүнс Экспресс ХХК
  6. ДизайнерНаран косметикс ХХК
  7. ХУУЛЬЧЗайсан Стар
  8. Агентаар сургаж, ажилд авна.Ремакс Элит
  9. БҮС ХАРИУЦСАН МЕНЕЖЕРСи Юү Монгол
  10. Санхүүгийн ОператорSRT Group
  11. Маркетингийн менежерЯлгуун Аксесорис
  12. Байгууллагын борлуулалтын ажилтанЮнитра ХХК
  13. Борлуулалтын менежерАкума Эрин ХХК
  14. Үл хөдлөх хөрөнгийн зууч /REAL ESTATE AGENT/РЕМАКС Платин
  15. ӨНДӨР БУЯНТ ХОЛДИНГ ХХК-д ХУУЛЬЧ ажилд авна.Зайсан Стар
  16. СУВГИЙН МЕНЕЖЕР \БУСАД ОРОН НУТАГ ХАРИУЦСАН\Монголиан Стар Дистрибюшин ХХК
  17. Худалдааны зөвлөхГовь хангай мебель ХХК
  18. Octard худалдааны зөвлөхОктард
  19. Англи хэлтэй худалдааны ажилтанМонголиан Прокюремент эйжент ХХК
  20. БҮТЭЭГДЭХҮҮН ШИНЖИЛГЭЭНИЙ МЕНЕЖЕРГовь ХК
© Мөнххада ХХК. 2011-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.