Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

МТПХ чанарын газарт АХЛАХ СИСТЕМ АДМИНИСТРАТОР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Гүйцэтгэх үндсэн үүрэг,  ажлын байрны зорилго:

ХААН Банкны хэмжээнд ашиглагдаж буй бизнесийн үйл ажиллагаа явагдаж буй хариуцсан систем болон програм хангамжийн ажиллах орчны үр ашигтай төлөвлөлтийг боловсруулж, бизнесийн тасралтгүй, найдвартай, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахад энэхүү ажлын байрны зорилго оршино.

Систем админы багийг ахлан ажиллаж өдөр тутмын үйл ажиллагааны чиг үүрэг өгөх болон удирдлагаар хангах.

Ажлын байранд тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага:

  • Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Мэдээллийн технологийн салбарт 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
  • Мэдээллийн технологийн төсөл хөтөлбөрүүд удирдан ажиллаж байсан туршлагатай.
  • Програм хангамж болон систем инженерчлэлийн өргөн мэдлэгтэй.
  • Linux, Windows үйлдлийн системийн талаар ахисан төвшний мэдлэгтэй.
  • Oracle, MSSQL болон бусад мэдээллийн баазын талаар ахисан төвшний мэдлэгтэй.
  • Сүлжээ болон сервер виртуалчилалын талаархи ерөнхий мэдлэгтэй байх.
  • Монгол, англи хэлээр аман болон бичгийн түвшинд чөлөөтэй харилцах чадвартай.

 

Тусгай шаардлага:

 

  • Банкны үндсэн системүүд хариуцан ажиллаж байсан туршлагатай.
  • Бие даан програм хангамж боловсруулж байсан туршлагатай.
  • Сүлжээ, сервер, виртуалчлалын талаар ахисан түвшний мэдлэгтэй.
  • Скрипт кодчлолын туршлагатай (Shell, Perl, Python,PowerShell болон бусад).
  • ITIL, COBIT5, ISO22301 талаар ерөнхий мэдлэгтэй, үйл ажиллагаанд ашиглаж байсан туршлагатай.
  • Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд бүхий 3 болон түүнээс дээр бүрэлдэхүүнтэй багийг удирдаж байсан туршлагатай.

 

 

Зан төлөвийн шаардлага:

  • Шинэлэг, санаачилгатай (Creative & Proactive);
  • Нээлттэй харилцах, хамтран ажиллах чадвартай (Strong communicator & Team player);
  • Өөрчлөлтийг удирдах, бусдад нөлөөлөх чадвартай (Change manager and influencer);
  • Зохион байгуулах, төлөвлөх чадвартай (Good organizational and planning skills)
  • Үр дүнд чиглэсэн (Result-oriented);

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та яг одоо өөрийн CV эсвэл анкетыг бөглөн ирүүлээрэй.

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2020.06.03-ны  өдрийг дуустал;

Ирүүлэх материал: ХААН Банкны веб хуудсаар  болон  имэйл хаягаар өөрийн CV болон Cover letter-ийг илгээгээрэй.

Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул Та утсаа нээлттэй байлгана уу.

Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.

 

ХААН Банкны Хүний нөөцийн удирдлагын газар

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
ЦалинТохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утас7515 3333

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2020-05-25 11:55
Анкет хүлээж авах сүүлийн огноо2020-06-03 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Хаан Банк. 1991-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.