Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Хаяг: Блью Скай Тэуэр, 4 давхар, 403 тоот, Энхтайваны өргөн чөлөө 17, Улаанбаатар 14240, Монгол Утас: +976 70102020

НЭВТРҮҮЛГИЙН ПРОДЮСЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн контентууд болох харилцагчийн сурталчилгаа, нэвтрүүлгийг бий болох бүхий л процессыг эхлэхээс дуусах хүртэлх үе шатыг удирдан зохион байгуулж чанарын өндөр түвшний контент үйлдвэрлэхийг зорьж ажиллана. Үүнд;

  • Хариуцаж байгаа дотоод нэвтрүүлгүүдийн сэдвийн судалгаа хийж, төлөвлөгөөтэй ажиллах.
  • Нэвтрүүлгийн зохиолыг гаргаж, графикийн текстийг бэлтгэх.
  • Нэвтрүүлгийн өнгө төрх, хэлбэр, онцлогийг сайжруулах ажлыг санаачилж, удирдлага болон найруулагч, зураглаачидтай зөвлөлдөж, бүтээлчээр хамтран ажиллана.
  • Нэвтрүүлэгт уригдсан зочинтой холбоо барьж, цаг сануулах бөгөөд зочныг угтан авч нэвтрүүлэг эхлэх хүртэлх үйл ажиллагаанд байлцан мэдээллээр хангах, нэвтрүүлэг дууссаны дараа үдэж өгөх.
  • Блумбергийн эфирээр гарч байгаа бүх нэвтрүүлгийн промо, шторкны цацагдах хуваарийг гаргаж, холбогдох ажилтнуудыг бүрэн мэдээллээр хангах,

(Дээрх албан тушаалд ажил горилогчдыг 5 хоног цалинтай сургалтад хамруулж, сайн суралцсан ажил горилогчид ажил олгоно.)

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Телевиз болон хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан мэдлэг, туршлагатай.
  • Дуу, дүрсний эвлүүлгийн талаар зохих түвшний мэдлэгтэй.
  • Монгол хэл бичгийн дүрмийн өндөр мэдлэг, найруулан бичих чадвар шаардсан ажил хийж байсан туршлагатай.
  • Эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарын мэдлэгтэй.
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, нягт нямбай.
  • Ажлын ачаалал даах чадвартай.
  • Бусдыг манлайлах чадвартай байх.

Бизнетворк Академи-д дараах шалгалтуудыг өгсөн бол давуу тал болно
Үүнд:

  • Англи хэл
  • Хурдан бичих

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,000,000 - 1,200,000
Тохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Хаяг: Блью Скай Тэуэр, 4 давхар, 403 тоот, Энхтайваны өргөн чөлөө 17, Улаанбаатар 14240, Монгол Утас: +976 70102020
Утас99904522, 70102020

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2020-05-26 11:27
Анкет хүлээж авах сүүлийн огноо2020-06-25 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© "Нэйшнл Ньюс Корпорэйшн" ХХК. 2012-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.