Үндсэн хувилбар
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-хороо, Новел Лизинг ХХК, 204 тоот

Агуулахын нярав

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ажлын байрны зорилго: Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, бусад тогтоомж заавар журам стандартын дагуу байгууллагын албан хаагчдыг эд хөрөнгө болон бусад холбогдох материалаар тасралтгүй хангах үйл ажиллагааг явуулах үндсэн болон эргэлтийн хөрөнгийн өмчийн хадгалалт, хамгаалалт, эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцан, анхан шатны бүртгэлийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана.

 

Ажлын байрны үндсэн зорилт:

  • Байгууллагын үндсэн болон эргэлтийн хөрөнгийн бүртгэлийг зохих хууль, тогтоомж журмын дагуу хөтлөх, тайлагнах
  • Байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт Байгууллагын өмч хөрөнгө болон хүлээн авсан бараа материалын хадгалалт, хамгаалалт, эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцах.
  • Байгууллагын хэвийн үйл ажиллагаанд шаардагдах материалыг бэлтгэх, захиалах, хуваарийн дагуу олгох ажлыг хариуцах
  • Мөнгөн хөрөнгө, кассын гүйлгээг гүйцэтгэх, хөтлөн явуулах
  • Ажил үүрэгтэй холбогдох бусад ажлыг хийж гүйцэтгэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Нягтлан бодох бүртгэл санхүүгийн чиглэлээр боловсролын төв, мэргэжлийн институт төгссөн байх
  • Санхүүгийн тооцоо судалгааг нэгтгэн боловсруулж дүгнэх чадвартай
  • Бүтээлч хандлагатай, шинийг санаачлах чадвартай байх
  • Өмч хөрөнгө, материалын хамгийн үр ашигтай хэрэглээг бий болгох чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай,
  • Нягт, нямбай, хариуцлагатай байх
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг ашиглаж чаддаг байх
  • Нууц хадгалах чадвартай байх
  • Ажилдаа үнэнч, шударга, чин сэтгэлээсээ хандаж ажилладаг байх
  • Үүрэг, хариуцлага хүлээх чадвартай байх
  • Зохион байгуулах чадвартай байх
  • Ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажиллах

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,000,000 - 1,200,000

Холбоо барих

ХаягУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-хороо, Новел Лизинг ХХК, 204 тоот
Утас99734466, 99922797

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2020-05-20 18:53
Анкет хүлээж авах сүүлийн огноо2020-05-27 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Новел Лизинг ХХК. 2017-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.