Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

МТ-ИЙН ГАЗРУУДАД-ЦАЛИНТАЙ ДАДЛАГЫН ОЮУТАН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Мэдээллийн технологийн чиглэлээр амжилттай суралцаж буй идэвхтэй, эрч хүчтэй, чадварлаг оюутан Та бүхнийг Монгол улсын хамгийн өргөн сүлжээ бүхий 6000 гаруй ажилтантай, 2.4 сая гаруй харилцагчтай Шилдэг ажил олгогч ХААН Банканд ЦАЛИНТАЙ ДАДЛАГА ажил хийхийг урьж байна

 

ДАДЛАГА ХИЙСНЭЭР ҮҮСЭХ ДАВУУ ТАЛ:

 

  • МТ-ийн орчин үеийн системүүд, програм хангамжууд, хамгийн өргөн сүлжээ, тоног төхөөрөмжүүдийг ашиглан суралцах;
  • Онолын мэдлэгээ бодит орчинд турших, шийдэл гарган хэрэгжүүлэх, чадварлаг мэргэжилтэн болж мэргэших;
  • Дадлагын хугацаанд хэрэгжүүлсэн ажлынхаа хүрээнд дүгнэлт, тайлан бичих;
  • Ажлын байранд тавигдах мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн шаардлагыг талаар мэдээлэл авах, улмаар хөгжих,
  • Арилжааны хамгийн том банкны чадварлаг хүний нөөцийн нэг болон ажиллах боломж
  • Сургалтын төлбөрийн тэтгэлэг авах боломж

 

уу

Ажлын байранд тавигдах шаардлага

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

 

  • МТ-ийн чиглэлээр Монгол улсын болон гадаадын их дээд сургуульд суралцаж байх,
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;
  • Англи хэлний ахисан түвшиний мэдлэгтэй;

 

ЗАН ТӨЛӨВИЙН ШААРДЛАГА:

 

  • Багаар ажиллах чадвартай,
  • Идэвх оролцоотой,
  • Бүтээлч сэтгэлгээтэй,
  • Сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй,

 

Нэмэлт мэдээлэл

Хүсэлт хүлээн авах хугацаа: 2019 оны 05 сарын 26-ны өдрийн дуустал,

Дадлага хийх хугацаа: 2019.06.03-2019.08.30

 

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд цалинтай дадлага хийх сонирхолтой оюутан Та яг одоо өөрийн CV эсхүл анкетаа бөглөн ирүүлээрэй.

 

Ирүүлэх материал: ХААН Банкны веб хуудсаар https://www.khanbank.com/mn/personal/career/anket  болон бизнетворк нэвтрэн анкетаа бөглөж илгээнэ үү. Хавсралтаар дараах материалыг хавсаргаж өгнө ирүүлнэ үү,

  • Суралцаж байх хугацаандаа хийсэн бүтээлч ажлууд болон хөгжүүлсэн програм хангамжууд
  • Төсөл хөтөлбөрүүдэд оролцсон талаарх мэдээлэл,
  • Уралдаан тэмцээнд, олимпиадууд оролцсон талаарх мэдээлэл

 

Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинОюутан /Дадлага/
ТөрөлБүтэн цагийн
ЦалинТохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утасны дугаар11332333

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-05-08 12:13
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-05-26 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Хаан Банк. 1991-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.