Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
,
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,3-р хороо, Атар өргөө компаний зүүн талд, Соёл төвийн урд байрлах "Шинэ Сонголт" Брэнд Их Дэлгүүр

САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ ажилд авна

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Санхүүгийн тооцоолол, судалгаа шинжилгээ хийх
  • Компанийн санхүүгийн байдал, орлого зарлагын байдалд дүн шинжилгээ хийх, тэдгээрийг тогтоосон хугацаанд стандартын дагуу хурдан, шуурхай, үнэн зөв гаргах
  • Санхүүгийн тоо баримтаар нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг үнэлэх, батлагдсан процесс, журмын дагуу хийлгэх, түүнд хяналт тавих, санхүү, нягтлан бодох бүртгэлийн программ, процесс, журмын сайжруулалтыг байнга хийх ажлыг зохион байгуулах
  • Санхүүгийн баримтыг боловсруулалт, хадгалалтыг эмх цэгцтэй, нягт нямбай гүйцэтгэх
  • Жилийн орлого зарлагын төсөв, мөнгөн гүйлгээний төсөөлөл боловсруулах, тайлагнах, гүйцэтгэлд хяналт тавих
  • Борлуулалтын орлого, үйл ажиллагааны зардал, бараа материал, дансны өглөг, авлага, өр төлбөрт шинжилгээг судалгааг тогтмол хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, мэдээлэх, холбогдох арга хэмжээг авах
  • Тайлан баланс, орлого үр дүнгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайланд санхүүгийн шинжилгээ хийх, нөөцийг оновчтой удирдах талаар санал санаачлага гаргах
  • Санхүүгийн харьцаа үзүүлэлтийг тооцоолох, танилцуулах, холбогдох арга хэмжээ авах талаар санал боловсруулах
  • Хөрөнгө оруулалт, зээлийг оновчтой удирдах тооцоолол, судалгааг хийх
  • Санхүүгийн холбогдолтой бодлого журам боловсруулах, сайжруулах, нэмэлт өөрчлөлтийг цаг тухай бүр оруулах
  • Компанийн санхүүгийн холбогдолтой бусад судалгаа, шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх
  • Компанийн дээд удирдлагыг санхүү, нягтлан бодох үйл ажиллагааны талаар болон санхүүгийн үр дүнгийн талаар мэдээ, мэдээлэл, тайлан, судалгаа шинжилгээгээр хангах
  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд хийж гүйцэтгэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, санхүүгийн мэргэжлээр (МУИС, СЭЗИС болон гадаадын их, дээд сургууль төгссөн) бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй (голч оноо 2.9+)
  • Тухайн мэргэжлээр 2 болон түүнээс дээш жил ажилласан бол давуу тал болно.
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Санхүүгийн тооцооллын программ, хэрэглээний программууд дээр ажиллах өндөр ур чадвартай /Санхүүгийн ERP программ дээр ажиллаж байсан бол давуу тал болно/
  • Санхүүгийн шинжилгээ, судалгаа хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, шийдвэр гаргалтанд шаардагдах мэдээ, мэдээлэл боловсруулах чадвартай
  • Илүү цагаар ажиллах, ачаалал даах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Сурч хөгжих чин хүсэл эрмэлзлэлтэй
  • Эерэг зөв хандлага, төлөвшилтэй 
  • Бичиг баримт боловсруулах чадвартай
  • Нийтэч, зөв боловсон харилцаатай

Бусад

БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,200,000 - 1,500,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,3-р хороо, Атар өргөө компаний зүүн талд, Соёл төвийн урд байрлах "Шинэ Сонголт" Брэнд Их Дэлгүүр
Утас70101144

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2020-01-20 14:44
Анкет хүлээж авах сүүлийн огноо2020-01-30 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Бид энд Бид ХХК. 1996-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.