Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам - 901, Мөнххада Тоёота Төв

Кузов засварын будгийн мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО

Компанийн дүрэм журам, засварын дүрэм стандартын дагуу автомашиныг будгийн өнгийг кодоор гаргах үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг ханган ажиллана.

 Гүйцэтгэх үүрэг

  1. Кузов засварын будгийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэн, өнгө будгийг үйлчлүүлэгчийн хүссэнээр болон автомашины үндсэн өнгөөр гаргах,
  2. Будгийн ажлыг будгийн камерт технологийн карт, ажлын дарааралд заасан дарааллаар, Тоёота стандарт, технологийн дагуу цэвэрч нямбай хийх.
  3. Будгийн ажил эхлэхээс өмнө өөрийн биеээр өмнөх засварын дамжлагыг шалгаж хүлээн авах, мөн ажил дууссаны даруу журмын дагуу хүлээлгэн өгөх,
  4. Кайзен, 5S –ийн зарчмыг ажилдаа мөрдөх,
  5. Тоёотагийн итгэмжлэгдсэн механикийн сургалтад хамрагдаж мэргэжлийн зэрэг авч, жил бүр зэргээ ахиулан мэргэжлээрээ өсч дэвжин ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага

Мэргэжил

Холбогдох их дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж төгссөн.

Туршлага

Кузов засварын будгийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай эсвэл энэ чиглэлээр гарын ур дүйтэй, сурах чин эрмэлзэлтэй.

Ур чадвар

Автомашины эд анги, сэлбэгийн талаар сайн мэдлэгтэй.

Бусад шаардлага

Нягт нямбай, хариуцлагаа ухамсарлан ажлыг чанартай гүйцэтгэх ёс зүй өндөртэй, үнэнч шударга, тогтвортой ажиллах зорилготой.   

Нэмэлт мэдээлэл

Ажлын нөхцөл: Манай кузов засварын төв нь 2018 онд нээгдсэн, олон улсын стандартыг хангасан орчин үеийн техник технологиор бүрэн тоноглогдсон завсарын төв билээ. Ажлын тохь тухтай орчин, ажлын хувцас, ажлын өрөө болон бусад ажиллах нөхцөл бүрэн хангагдсан. Даатгалын компанид ажилтнуудаа мэргэжлийн хариуцлагын болон үйлдвэрлэлийн ослын даатгалд даатгуулдаг.

Сургалт хөгжүүлэлт: Манайх ажилтнуудаа япон улсад дадлагажуулснаас гадна Япон улсын Осака хотод байрлах Aston Martin, Jaguar, Tesla зэрэг брэндүүдийн албан ёсны кузов засварын үйлчилгээг үзүүлдэг B Right компаниас жилийн 6 удаагийн технологийн сургалтыг компани дээрээ аваад байна. Тус сургалтын байгууллага нь мэргэжлийн сертификат олгож, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн механик бэлтгэдэг ба компанийн ажилтан бүр жилд 2 удаагийн сургалтад хамрагдана.

Цалин хөлс: Ажлын гүйцэтгэлийн үр дүнд суурилсан уян хатан цалингийн системтэй ба ажилтны ур чадварт нийцүүлэн өсөх шатлал бүхий цалингийн сүлжээтэй.

Урамшуулал: Засвар үйлчилгээ бүрээс өндөр урамшуулал хүртэхээс гадна үйлчилгээний чанар, үйлчилгээ бүрт нэмэлт урамшуулал олгоно.

Хангамж: Өдөр оройн нэг, хоёрдугаар хоол, унааны хөнгөлөлт, гар утасны хөнгөлөлт олгодог.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
ТүвшинМэргэжил хамаарахгүй
ТөрөлБүтэн цагийн
Цалин800,000 - 1,000,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам - 901, Мөнххада Тоёота Төв
Утас75954444

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-05-21 17:21
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-05-31 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

Энэ салбарын бусад зарууд

  1. Хүнсний химич ажилд авна.Атар-Өргөө ХК
  2. Угаагч бэлтгэгч ажилд авна.Зэт Эм И
  3. Цахилгаанчин/ Орон нутагт/Монцемент Билдинг Материалс ХХК
  4. Тавилга угсрагчРЕНДЕР компани
  5. Үйлдвэрийн оператор /Хийт бетоны үйлдвэр/Монголын Алт групп
  6. Үйлдвэрийн ажилтан: Тавилга угсрагчБайгалийн Чулуун Хийц ХХК
  7. Худалдааны зөвлөхХаадын гэр ХХК
  8. Автоматжуулалтын техникч/ МАК ЕВРО Цемент ХХК/Монголын Алт групп
  9. ГАДААД ХУДАЛДАН АВАЛТЫН АХЛАХ МЕНЕЖЕРСүү Хувьцаат Компани
  10. СИП Оператор"АПУ ДЭЙРИ" ХХК
  11. Маркетингийн менежер / Хятад хэлтэй /Ти Эм ЭЛ ХХК
  12. Үйлдвэрийн ажилтан (эрэгтэй )ВИ ЭС ЭМ ХХК
  13. ҮЙЛДВЭРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН МЕХАНИКМАХ МАРКЕТ ХХК
  14. Тавилгын угсаргааны АХЛАГЧМЭЖИКМЕБЕЛЬ ХХК
  15. ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧИх Газрын Чулуу ХХК
  16. Stoll сүлжих машины программист сургаж ажилд авнаНАНС КАШЕМИР ХХК
  17. Чанар шалгагчСи Юү Монгол
  18. ХАБЭА-н менежерТүгээмэлтүмэн Хишиг ХХК
  19. Тооцооны нягтлан бодогчKitchen All
  20. Агуулахын эрхлэгч /Дархан-Уул аймагт/Петровис ХХК
© Мөнххада ХХК. 2011-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.