Гүүдшэйринг ХХК нь Гүүднэйборс Интернэйшнл ОУТББ-ын дэмжлэгээр үүсгэн байгуулагдсан Монголдоо анхдагч Нийгэмд тустай ХХК юм. Бид нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэн явуулдаг.
Шахмал түлш үйлдвэрлэл болон борлуулалт
Бид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үндсэн зорилтын хүрээнд иргэдэд хямд, чанартай, хэрэглэхэд илүү хялбар сайжруулсан шахмал түлшийг МУ-ын стандарт шалгуурт нийцүүлэн үйлдвэрлэж, борлуулах үйл ажиллагааг явуулдаг.
Угаалга, хими цэвэрлэгээний үйлчилгээ
МУ-ын хэмжээнд угаалга, хими цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулдаг цөөнгүй аж ахуйн нэгж байгууллагууд байдаг хэдий ч бидний онцлог, давуу тал нь бид гэр хорооллын өрхийн усны хэрэглээг хэмнэх, ил задгай хаягдах бохир усыг багасгах, гэр хорооллын иргэдийн эрэлт хэрэгцээг хангахад чиглэн үйл ажиллагаагаа явуулдаг.
“Гүүднэйборс” ОУТББ нь 1991 онд Солонгос улсад байгуулагдсан ашгийн бус, шашны бус хөгжлийн төлөөх хүмүүнлэгийн байгууллага юм. Өдгөө дэлхийн нийт 38 улс оронд төлөөлөгчийн газраа байгуулан төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллаж байна. “Гүүднэйборс” ОУТББ нь 1996 онд НҮБ-ын Нийгэм Эдийн Засгийн Зөвлөлөөс Ерөнхий Зөвлөх эрх, 2007 онд НҮБ-ын Мянганы Хөгжлийн Зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байгааг үнэлэн “НҮБ-ын Мянганы хөгжлийн Сангийн шагнал (MDSs Award)” хүртэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ОУТББ юм.
Бидэнтэй нэгдсэнээр ТА:
Анкет ирүүлэх:
Компанийн байранд өөрийн биеэр ирж анкет бөглөх
Компанийн и-мэйл хаягруу CV-ээ илгээх
Холбоо барих:
76110121
Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна