Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо , Самбуугийн гудамж, М Плаза, 1502 тоот

Борлуулалт, маркетингийн ажилтан

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Улирал болон бусад хүчин зүйлээс шалтгаалах орлогын өсөлт бууралтын үеүдэд тохирсон маркетингийн нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх
  2. Зах зээлийн судалгаанд үндэслэн борлуулалт, орлогыг сайжруулах шинэ суваг, гарцыг хайж төлөвлөх
  3. Борлуулалт үйлчилгээний цэгүүдэд шаардлагатай маркетинг сурталчилгааг тухай бүрт зохион байгуулах, сурталчилгаагаар дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ бусдад зөв танилцуулах
  4. Борлуулалт болон үйлчилгээний цэгүүдийг хөгжүүлэх, маркетингийн хөтөлбөрийн дагуу илүү чадавхижуулах, стандартыг тогтоож, мөрдлөг болгох
  5. Борлуулалт, үйлчилгээний цэгүүдэд тогтмол хугацаанд биечилсэн мониторинг уулзалт хийж, байгууллагын зүгээс шаардлагатай мэдээ мэдээллийг үнэн зөв шуурхай хүргэх
  6. Борлуулалт үйлчилгээний цэгүүдээс ирсэн санал хүсэлтийг хянаж түргэн шуурхай шийдвэрлэх,
  7. Борлуулалт үйлчилгээний цэгүүдийн нэгдсэн хурал, сургалтыг төлөвлөж зохион байгуулах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • -Бизнес удирдлага, маркетинг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • -Зах зээлийн судалгаа хийж боловсруулах чадвартай
  • -Удирдан зохион байгуулах чадвартай
  • -Харилцааны ур чадвар мөн хувийн зохион байгуулалт сайтай
  • -Цэвэрч нямбай, эмх цэгцтэй
  • -Багаар ажиллах чадвартай
  • -Англи хэлний зохих мэдлэгтэй
  • -Microsoft Office програмууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • -Ачаалал даах чадвартай

 

  • Нэмэлт /давуу тал болох нөхцлүүд/
  • -Дизайн эх бэлтгэлийн программууд дээр ажиллах чадвартай бол давуу тал /illustrator,   photoshop, wondershare гэх мэт/
  • -Дизайн эх бэлтгэлийн сургалт дамжаанд суралцаж төгссөн бол давуу тал болно
  • -Солонгос хэлний мэдлэгтэй бол давуу тал болно

Нэмэлт мэдээлэл

Гүүдшэйринг ХХК нь Гүүднэйборс Интернэйшнл ОУТББ-ын дэмжлэгээр үүсгэн байгуулагдсан Монголдоо анхдагч Нийгэмд тустай ХХК юм. Бид нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэн явуулдаг.

Шахмал түлш үйлдвэрлэл болон борлуулалт

Бид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үндсэн зорилтын хүрээнд иргэдэд хямд, чанартай, хэрэглэхэд илүү хялбар сайжруулсан шахмал түлшийг МУ-ын стандарт шалгуурт нийцүүлэн үйлдвэрлэж, борлуулах үйл ажиллагааг явуулдаг.

Угаалга, хими цэвэрлэгээний үйлчилгээ

МУ-ын хэмжээнд угаалга, хими цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулдаг цөөнгүй аж ахуйн нэгж байгууллагууд байдаг хэдий ч бидний онцлог, давуу тал нь бид гэр хорооллын өрхийн усны хэрэглээг хэмнэх, ил задгай хаягдах бохир усыг багасгах, гэр хорооллын иргэдийн эрэлт хэрэгцээг хангахад чиглэн үйл ажиллагаагаа явуулдаг. 

 

“Гүүднэйборс” ОУТББ нь 1991 онд Солонгос улсад байгуулагдсан ашгийн бус, шашны бус хөгжлийн төлөөх хүмүүнлэгийн байгууллага юм. Өдгөө дэлхийн нийт 38 улс оронд төлөөлөгчийн газраа байгуулан төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллаж байна. “Гүүднэйборс” ОУТББ нь 1996 онд НҮБ-ын Нийгэм Эдийн Засгийн Зөвлөлөөс Ерөнхий Зөвлөх эрх, 2007 онд НҮБ-ын Мянганы Хөгжлийн Зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байгааг үнэлэн “НҮБ-ын Мянганы хөгжлийн Сангийн шагнал (MDSs Award)” хүртэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ОУТББ юм.

 

Бидэнтэй нэгдсэнээр ТА:

  1. Монгол улсынхаа хөгжил, нийгмийн сайн сайханд өөрийн хувь нэмэр үнэт саналаа хуваалцах боломж
  2. Найрсаг итгэлтэй хамт олон, тогтвортой ажлын байртай болох
  3. Гадаад хэлний мэдлэгээ ажлын байран дээрээ сайжруулах боломж
  4. МУ-ын хуулийн дагуу НД, ХХОАТ зэргийг албан ёсоор төлж НД, ЭМД сангаас хөнгөлөлт эдлэх эрхийг авах боломж
  5. Ажлын цагийн таатай нөхцөл Даваа-Баасан 08.00-17.00 /12.00-13.30 цайны цаг/

 

Анкет ирүүлэх: 

Компанийн байранд өөрийн биеэр ирж анкет бөглөх

Компанийн и-мэйл хаягруу CV-ээ илгээх /goodsharing2010@gmail.com/

 

Холбоо барих:

76110121, 80101511

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТөрөлБүтэн цагийн
Цалин600,000 - 800,000
Тохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо , Самбуугийн гудамж, М Плаза, 1502 тоот
Утас76110121

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-05-20 15:23
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-06-01 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Гүүдшэйринг ХХК. 2010-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.