Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

Санхүүгийн удирдлагын газар БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

 

ХААН банкны НББүртгэлтэй холбоотой бодлого журам, гарын авлага, дансны төлөвлөгөө, санамж  боловсруулан  батлуулах , Хєндлєнгийн аудитын байгууллагатай хамтран ажиллаж ХААН банкны улирал болон жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайланг цаг тухайд нь бэлтгэн гаргах ажилд мэргэжлийн өндөр түвшинд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага

 

  • Санхүү, НББ-н чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • СТОУС болон НББОУС-н талаар суралцаж, НББ-ын чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно
  • Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний ярианы болон бичгийн ахисан шатны мэдлэгтэй;
  • Баримт бичиг боловсруулах чадвартай;

Зан төлөвийн шаардлага

  • Харилцааны соёлтой, олон нийттэй харилцах туршлага, чадвар эзэмшсэн;
  • Ажлын ачаалал даах, шинэлэг зүйлүүдийг хурдан хугацаанд сурах чадвартай бөгөөд бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачлагч байх;
  • Аливаа асуудалд дүн шинжилгээ хийн оновчтой шийдвэрлэх чадвартай;
  • Багаар ажиллах, манлайлах ур чадвартай;
  • Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай;

Нэмэлт мэдээлэл

 

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та яг одоо өөрийн CV эсхүл анкетаа бөглөн ирүүлээрэй.

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2019.11.11-ний  өдрийг дуустал;

Ирүүлэх материал: ХААН Банкны веб хуудсаар  болон -р бизнетворк нэвтрэн анкетаа бөглөж илгээнэ үү.

Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул Та утсаа нээлттэй байлгана уу.

Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.

 

ХААН Банкны Хүний нөөцийн удирдлагын газар

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,500,000 - 1,800,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утас11332333

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-11-06 11:15
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-11-11 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Хаан Банк. 1991-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.