Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

УБИБ, ПРИОРИТИ САЛБАР ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Хариуцсан салбарыг нэгдсэн чиглэлээр хангах, ажилтнуудыг чадваржуулан ажлын бүтээмжийг дээшлүүлэх замаар Приорити салбарын үйлчилгээний ялгаралыг бий болгох, харилцагчийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд хүргэх, шинэ санал санаачлага гарган нэвтрүүлэх, үйл ажиллагааг хялбаршуулах, банкны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн өндөр үр ашигтай ажиллуулахад энэхүү ажлын байрны зорилго оршино.

Ажлын байранд тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага

  • Бизнесийн удирдлага, банк санхүү, гадаад харилцааны чиглэлээр баклавар ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Word, Excel, PPT зэрэг хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, бие даан ажиллах чадвартай;
  • Банк санхүүгийн байгууллага болон олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;

 

Тусгай шаардлага

  • Банкны бизнес, үйл ажиллагааны талаар зохих мэдлэгтэй;
  • Удирдан зохион байгуулж байсан туршлагатай;
  • Бичиг баримт боловсруулах өндөр чадвартай;
  • Тоон үзүүлэлт, тайланд шинжилгээ хийн, шалтгааныг оновчтой тодорхойлох чадвартай;
  • Баг бүрэлдэхүүнээ чиглүүлэн сэдэлжүүлэх ур чадвартай;
  • Мэдээлэл цуглуулах, судалгаа хийх, тайлан бэлтгэх чадвартай;

 

Хувь хүнд тавигдах шаардлага

  • Харилцааны эерэг ур чадвартай, олон нийттэй харилцах туршлага, чадвар эзэмшсэн;
  • Санаачлагч, үр дүнд тулгуурласан гүйцэтгэлтэй, SMART ажилладаг байх;
  • Хурдтай, цагийн менежмент сайтай;
  • Сэтгэлтэй, үнэнч шударга, зүтгэлтэй байх;

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч та дараах цахим хаягуудаар анкетаа ирүүлэх боломжтой.

Ирүүлэх материал: ХААН Банкны албан ёсны веб хуудас ( www.khanbank.com/mn/personal/career/anket ) болон Бизнетворк –р нэвтрэн анкетаа бөглөж илгээнэ үү.

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2019.03.20-ний өдрийг дуустал

Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул Та утсаа нээлттэй байлгана уу.

Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.

 

ХААН Банкны Хүний нөөцийн Удирдлагын газар

Бусад

БайршилУлаанбаатар хот
СалбарБанк, Санхүү, Даатгал
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
ЦалинТохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утасны дугаар11332333

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-03-12 19:51
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-03-20 23:59

Анкет хүлээж авах 0 хоногийн хугацаа байна

© Хаан Банк. 1991-2018 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.