Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Таныг Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр ажиллахыг урьж байна
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Хан-Уул дүүрэг, 15-р хороо Махатма Гандигийн гудамж, НААДАМ ЦЕНТР

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын агент

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Дээд боловсролтой (Мэргэжил харгалзахгүй)
  • Тогтвор суурьшилтай, бүтэн цагаар ажиллах боломжтой
  • Үл хөдлөх хөрөнгийн салбарт мэргэших хүсэлтэй
  • Харилцааны соёлтой
  • Комьпютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Тасралтгүй сурч, өсөн дэвжих эрмэлзэлтэй
  • Англи болон бусад гадаад хэлний зохих мэдлэгтэй бол давуу тал болно
  • Урьд нь үл хөдлөх хөрөнгийн салбарт мөн хүдалдаа, борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно

Бизнетворк Академи-д дараах шалгалтуудыг өгсөн бол давуу тал болно
Үүнд:

  • Англи хэл
  • Microsoft Word

Нэмэлт мэдээлэл

Хувь хүний хөгжил - Дэлхийн хамгийн том үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентлагт орж ажилласнаараа 47 жил хуримтлуулсан арвин их туршлагаас суралцах, өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн хувьд ахиж дэвших, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх бүхий л боломж таны өмнө нээлттэй болно.
Хамтын хүч - Дэлхийн 80 улсад 7’700 оффисын 117’000 агент CENTURY 21®-ийн ажил хэрэгч, нөхөрсөг хамт олныг бүрдүүлж байдаг. Тэд хоорондоо дотоод харилцаа, хамтын ажиллагааны Referral сүлжээг ашиглан хамтарсан борлуулалт хийж багаар ажиллахын давуу талыг мэдэрч байдаг. Бүх агентууд хоорондоо нягт холбоотой ажилладаг бөгөөд аливаа нэг үл хөдлөх хөрөнгийг борлуулахад зөвхөн нэг агент биш манай сүлжээний бүх агентууд ажиллаж, анхаарал тавьж байдаг. Өөрөөр хэлбэл харилцагч манай нэг агентад хандана гэдэг бол С21-ийн сүлжээний хэдэн мянган агентад зэрэг хандсантай адилхан хэрэг юм. Энэ хэрээр үл хөдлөх хөрөнгө бүрийг борлуулах хугацаа түргэсдэг.
Дэлхийн түвшинд ажиллах - CENTURY 21®-ийн агент болсноороо та зөвхөн Монголдоо бус дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр ажиллах боломжтой. Монгол улсаас гадаад улс руу, гадаад улсаас Монгол улс руу үл хөдлөх хөрөнгө зуучлах, худалдах, түрээслэх үйл ажиллагааг CENTURY 21®-ийн хүчирхэг системийг ашиглан таны агентын ур чадвар хийж гүйцэтгэнэ.
Мэргэжлийн ёс зүй - CENTURY 21®-ийн агент нь мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, өдөр тутмынхаа ажилд мөрдлөгө болгож ажилладаг. Мэргэжлийн ёс зүйг баримталж ажилласнаар таныг амжилтанд хөтлөхүйц маш олон боломж, ашиг тусыг хүртдэг. Агент нь үнэнч шударга байдал болон нэр хүндийнхээ төлөө оногдсон хариуцлага, эрх, үүргээ ухамсарлан харилцагч үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийн төлөө зориулж бусаддаа сайн үлгэр дууриалал үзүүлэн хамтдаа хичээн зүтгэх ёстой хүмүүс юм.
Ур чадвар - Агентын ажил нь хувь хүнээс олон нарийн ур чадвар шаарддаг мэргэжил юм. Багаар ажиллах, харилцаа, хувийн зохион байгуулалт, цаг төлөвлөлт, маркетинг хийх, хувийн нөөц бололцоогоо нээн илрүүлэх, суралцах, танилцуулах, хэлэлцээр хийх гэх мэт ур чадвараа тогтмол хөгжүүлэх нөхцлийг CENTURY 21®-ийн сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хөгжүүлэх боломжтой.
Бизнесийн боломж - Хэрэв та CENTURY 21®-ийн агент болж өөрийнхөө авьяас чадварыг үл хөдлөх хөрөнгийн зах зээлд сорихоор шийдсэн бол бидний хаалга таны өмнө үргэлж нээлттэй байна. Та манай агент болсноор дэлхийн хамгийн том, хамгийн нэр хүндтэй үл хөдлөх хөрөнгө зуучлалын сүлжээнд нэгдэж өөрийхөө бие даасан бизнесийн гарааг эхлүүлэх боломжийг нээх юм.
Алдар хүнд - Таны хичээл зүтгэл, хувийн бизнесийн ашиг орлого, амжилтыг дагаж алдар хүнд тань дээр өөрөө ирэх болно. CENTURY 21®-ийн идэвхжүүлэлтийн хөтөлбөр, урамшууллын хөтөлбөр нь таны гаргасан амжилтыг зохих ёсоор шудрагаар үнэлж, хүртэх ёстой алдар хүндийг танд авчирч өгнө. 

Бусад

БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжил хамаарахгүй
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,800,000 - 2,100,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Хан-Уул дүүрэг, 15-р хороо Махатма Гандигийн гудамж, НААДАМ ЦЕНТР
Утас77 77 77 21, 9910 6052

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-09-12 12:18
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-09-19 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

Энэ салбарын бусад зарууд

  1. Барилгын инженер ажилд авна.Жигүүрт Хөлөг ХХК
  2. БАРАА МАТЕРИАЛЫН НЯРАВ-ЦАЛИН ӨНДӨРЖигүүр Гранд Групп
  3. ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАГЧ (мэргэжил харгалзахгүй)RE/MAX LEAD
  4. ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАГЧ (мэргэжил харгалзахгүй)RE/MAX LEAD
  5. Агааржуулалтын туслах ажилтанХөргөлт сервис ХХК
  6. АДМИН /Захиргааны ажилтан/РЕ/МАКС ВАН
  7. Цахилгааны инженерЭко констракшн ХХК
  8. Барилгын инженерTopglass LLC
  9. Цахилгааны туслах ажилтанХөргөлт сервис ХХК
  10. Цахилгааны инженер ажилд авна.Тэнгэр Алтай Трейд ХХК
  11. ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАГЧ (мэргэжил харгалзахгүй)RE/MAX LEAD
  12. Холбоо дохиоллын зургийн инженерЖигүүрт Хөлөг ХХК
  13. БАРИЛГА АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕРТүшиг Групп
  14. Бетон зуурмагийн үйлдвэрт ОПЕРАТОР сургаж авна."Рокмон" ХХК
  15. ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАГЧ (мэргэжил харгалзахгүй)RE/MAX LEAD
  16. ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАГЧ (мэргэжил харгалзахгүй)RE/MAX LEAD
  17. Хаалга цонхны үйлдвэрт үндсэн ажилтанАлтан Ус ХХК
  18. КАМЕР ХЯНАГЧЖигүүр Гранд Групп
  19. Автомат электроникийн инженер ажилд авнаАРГАЛ ОЙЛ ХХК
  20. БАРИЛГЫН САНТЕХНИКЧЖойтройзон ХХК
© Сентури 21 Топ Реалти. 2017-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.