Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж-5, Аюуд Тауэр, 13-р давхар.

БАРИЛГЫН ИНЖЕНЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Барилга байгууламжийг зураг төслийн дагуу барьж, угсрах ажлыг удирдан зохион байгуулах, барилгын норм, дүрэм, стандарт, техникийн нөхцлийн шаардлагыг хангах, хяналт тавих, барилга үйлдвэрлэлийн албыг мэргэжлийн удирдлагаар хангах.
  • Компанийн гүйцэтгэж байгаа барилга, объектын зураг төсөл, техникийн нөхцөл, бусад баримт бичгийн бүрдэлд оролцох.
  • Олгосон итгэмжлэлийн үндсэн дээр туслан гүйцэтгэгч байгууллага, хүмүүстэй хийх гэрээ, холбогдох тооцоо судалгааг гаргахад ерөнхий удирдлагаар оролцох.
  • Барилгын процессын технологийн картыг зохиож, биелэлтэд нь хяналт тавих.

 

 

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Иргэний болон үйлдвэрлэлийн барилгын инженерийн чиглэлээр дотоод, гадаадын их, дээд сургууль төгссөн
  • Барилгын инженерээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Үүнээс барилгын удирдах ажилтнаар 3 болон түүнээс дээш жил ажилласан
  • Удирдан зохион байгуулах авъяас чадвартай
  • Бүтээлч сэтгэлгээтэй, нягт нямбай, хариуцлагатай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Харилцааны соёл, ёс суртахууны өндөр төлөвшилтэй
  • Асуудалд дүн шинжилгээ хийх, судалгаа гаргах, хяналт тавих чадвартай
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Эрч хүчтэй, эерэг, зөв хандлагатай

Нэмэлт мэдээлэл

Орчин үеийн бизнесийн шинэ чиг хандлага

Найрсаг, эерэг уур амьсгалтай хамт олон

Багаар ажиллаж, сурч, хөгжих боломж

Өрсөлдөхүйц цалин, урамшуулал авах

 

Бизнесийн соёлд бидэнтэй нэгдээрэй.

Таныг манай компанид хандсанаас хойш 14 хоногийн дотор

ярилцлаганд уриагүй бол өөр хүнийг ажилд авсан гэж ойлгоно уу.

Танд амжилт хүсье.

Улаанбаатар группийн хүний нөөцийн газар

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,500,000 - 1,800,000
Тохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж-5, Аюуд Тауэр, 13-р давхар.

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-04-22 12:00
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-05-22 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© УЛААНБААТАР ГРУПП ХХК. 2006-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.