Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Хаяг: Блью Скай Тэуэр, 4 давхар, 403 тоот, Энхтайваны өргөн чөлөө 17, Улаанбаатар 14240, Монгол Утас: +976 70102020

Нягтлан бодогч / шинэ төгсөгч байж болно

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ажлын байрны үндсэн зорилго: Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт, МУ-ын Нягтлан Бодох Бүртгэлийн Хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, байгууллагын Нягтлан Бодох Бүртгэлийн Бодлогын Баримт Бичгийг удирдлага болгон компаний нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүү болон татварын тайлан гаргах, удирдлагыг үнэн зөв бодит мэдээллээр шуурхай хангах.

Үндсэн чиг үүрэг:

  • Компанийн нягтлан бодох бүртгэлийг зохих хууль дүрэм, стандартын дагуу хөтлөх
  • ХХОАТ, НДШ, НӨАТ-ын тайлангуудыг сар бүр хуулийн хугацаанд үнэн зөв гарган холбогдох газарт хүргүүлж байх
  • Ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээн дээр үндэслэн ажилтны цалин хөлсийг тооцохдоо зохих ХХОАТ болон НДШ-ийг суутгаж тооцох, Ажилтнуудын урьдчилгаа болон эцсийн цалинг хуваарийн дагуу олгож, Нийгмийн даатгалын дэвтрүүдийн бичилтийг цаг тухайд нь хийх, Суутган авсан ХХОАТ болон төлбөл зохих НДШ-ийг хуулийн хугацаанд төсөвт төлөх

Ажлын байранд тавигдах шаардлага

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Нягтлан бодох бүртгэл, Санхүү болон холбогдох мэргэжлээр их дээд сургуулийг Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
  • НББОУС-ын талаар хангалттай мэдлэгтэй байх
  • Холбогдох хууль тогтоомжийн талаар хангалттай мэдлэгтэй байх
  • Санхүүгийн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай байх
  • Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байх ба мэргэжлийн программууд дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Аудитын тухай ерөнхий ойлголттой байх
  • Идэвхи, санаачлагатай, багаар хамтран ажиллах чадвартай байх
  • Мэргэжлийн ёс зүйтэй байх.

Бизнетворк АкадемиАнгли хэл шалгалтыг өгсөн бол давуу тал болно

Нэмэлт мэдээлэл

Даваа- Баасан гарагуудад 09-18 цагийн хооронд ажиллана.

Гадуур ажиллах тохиолдолд байгууллагын унаа/ жолоочтой хамт ажиллана.

Бусад хангамжийн мэдээлэл өгнө.

 

үрдүүлэх материалууд:

  • Ерөнхий боловсролын гэрчилгээ болон их дээд сургуулийн диплом, цахим үнэмлэхийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байна.
  • Оршин суугаа газрын тодорхойлолт.
  • Өмнө нь ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолт
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл.
  • Гурван үеийн намтар.
  • 2 хувь цээж зураг (сүүлийн 3 сарын дотор даруулсан байх)
  • Анкетыг “BLOOMBERG TV MONGOLIA” телевизийн байранд ирж бөглөх бөгөөд бүрдүүлэх материалыг хүлээлгэн өгнө үү.

Хаяг: Блю Скай тауэр, 4 давхар, № 403 тоот, Холбоо барих утас: 70102020

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин800,000 - 1,000,000
Тохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Хаяг: Блью Скай Тэуэр, 4 давхар, 403 тоот, Энхтайваны өргөн чөлөө 17, Улаанбаатар 14240, Монгол Утас: +976 70102020
Утас99904522, 70102020

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-05-01 09:44
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-05-31 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© "Нэйшнл Ньюс Корпорэйшн" ХХК. 2012-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.