Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

МТ архитектур өгөгдлийн газарт ШИЙДЛИЙН АРХИТЕКТ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Гүйцэтгэх үндсэн үүрэг,  ажлын байрны зорилго:

            ХААН Банкны технологийн платформуудыг илүү энгийн, оновчтой шийдлээр зохион байгуулахад чиглэн, үүнтэй холбоотой стандарт, хяналт болон санал хүсэлтийг ханган, хариуцаж ажиллана. Мөн том хэмжээний төслүүдийн технологийн архитектурыг хөгжүүлэх, бүтээх, тэдгээрийн засвар үйлчилгээ ба туршилтыг хариуцан ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага:

  • Гадаадад болон МУ-ын Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн байх;
  • Англи хэлний ахисан гүнзгий түвшний мэдлэгтэй;
  • Програм хангамж, техник хангамж, аппликешн болон систем инженерчлэлийн өргөн мэдлэгтэй;
  • Төсөл удирдаж байсан болон зохион байгуулалтын ур чадварыг харуулсан хөтөлбөрүүдэд хамрагдаж байсан туршлагатай байх;
  • Инженерчлэлийн багийн гүйцэтгэхээр хүлээн авсан ажлын үнэ цэнэ, ач холбогдлыг тогтоон, байгууллага дотроо тал бүрийн туслалцаа дэмжлэг авахаар байгууллагын түвшин бүрт харилцаа холбоо тогтоох чадвартай байх;
  • Өгөгдлийн сантай ажиллах, Системийн тест хийх, сургалт зохион байгуулах чадвартай;
  • Дата төвийн тоног төхөөрөмжүүд, сүлжээний зохион байгуулалтын талаар мэдлэгтэй;
  • Аль нэг програмчлалын хэлний мэдлэгтэй, програм боловсруулж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Банкны технологийн талаар мэдлэгтэй, ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

 

 

Зан төлөвийн шаардлага:

  • Өөрийгөө илэрхийлэх болон харилцааны өндөр чадвартай;
  • Асуудалд дүн шинжилгээ хийж шийдэл боловсруулах чадвартай;
  • Идэвхи санаачлагатай, хариуцлага үүрэх чадвартай
  • Шинэ технологи системд дасан зохицон, суралцах чадвартай
  • Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай;

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та яг одоо өөрийн CV эсхүл анкетаа бөглөн ирүүлээрэй.

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2020.01.20-ны  өдрийг дуустал;

Ирүүлэх материал: ХААН Банкны веб хуудсаар  болон  имэйл хаягаар өөрийн CV болон Cover letter-ийг илгээгээрэй.

Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул Та утсаа нээлттэй байлгана уу.

Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.

 

ХААН Банкны Хүний нөөцийн удирдлагын газар

Бусад

БайршилУлаанбаатар хот
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
ЦалинТохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утас11332333

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2020-01-13 13:28
Анкет хүлээж авах сүүлийн огноо2020-01-20 23:59

Анкет хүлээж авах 3 хоногийн хугацаа байна

© Хаан Банк. 1991-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.