Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
75778877
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Ганди гудамж, “Galaxy tower”, 9 давхар, 901 тоот

ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Байгууллагын нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагааг хууль журамд нийцүүлэн, олон улсын стандартын дагуу хөтлөн явуулах, хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих;
  • Байгууллагын зардлыг зөв зохистой зарцуулах, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих, санхүүгийн тайлан тэнцлийг үнэн зөв гаргаж, тогтсон хугацаанд нь тайлагнах;
  • Үйл ажиллагаанд ашиглаж буй программын оновчтой алдаагүй ажиллаж байгаа эсэхэд анхаарах, эрхийн зохицуулалтыг дахин хуваарилах, үйл ажиллагааг эрсдэлгүй явуулах нөхцлийг бүрдүүлж ажиллах;
  • Компанийн хэмжээнд бүх төрлийн өр авлагын менежментийг хариуцах, өр авлагыг бууруулах, хяналтыг оновчтой хийдэг байх системийг боловсруулж мөрдүүлэх;
  • Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулан батлуулах, хэрэгжилтийг хангах, санхүүгийн бус ажилтнуудад мэдээллэх;
  • Тооллого болон баримтын шалгалт тогтмол хийж байх, нэгдсэн тайланг гаргаж удирдлагуудыг мэдээллээр хангах, харилцагч нарын тооцоо, тооллогод хяналт тавих, тооцоо нийлэх ажлыг удирдан зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт явуулах аргачлал боловсруулах, тогтмол хэрэгжүүлэх, Баримтын бүрдэл, иж бүрэн байдал, баримтын үдэлт цэгцлэлт, архивлах ажиллагаанд хяналт тавих;
  • Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагааг хуулийн дагуу, мөн одоогийн мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчинд нийцүүлэн татварын оновчтой шийдлээр тайлагнаж байх нөхцлийг бүрдүүлэх, зохих өөрчлөлт шинэчлэлтүүдийг цаг тухай бүрт хийх;
  • Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх, сургах талаар ажлын болон сургалтын төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэх;
  • Үйл ажиллагааны зардал, борлуулалтын бус тооцооны үлдэгдэл, өр авлагын мэдээг сар улирлаар гаргаж тооцоог нийлж, үлдэгдлийг баталгаажуулсныг удирдлагад танилцуулах;

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, Мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй, татварын итгэмжлэгдсэн зөвлөх зэрэгтэй байх;
  • Мэргэжлээрээ 5-с дээш жил ажилласан туршлагатай;
  • Борлуулалт, түгээлтийн болон худалдааны байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай;
  • Бие даан тайлан, тооцоо гаргах, хяналт тавьж ажиллах чадвартай;
  • Санхүүгийн программ дээр ажиллах чадвартай; /Green ERP дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно/
  • Мэргэжлийн зарчим баримталдаг, үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай ханддаг, бусдад шаардлага тавьж, чиглүүлэн ажиллах чадвартай;
  • Эерэг хандлагатай
  • Өсөх сэтгэлгээтэй байх

Нэмэлт мэдээлэл

“Монголиан Стар Дистрибюшин” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан хүн бүрт ижил боломжийг олгож, хүний нөөцийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд эрх тэгш, шударга зарчмыг баримтлан ажилд авах шийдвэрийг сонгон шалгаруулалтын журмын дагуу ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүйгээр гаргадаг.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
ЦалинТохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Ганди гудамж, “Galaxy tower”, 9 давхар, 901 тоот
Утас75778899, 99078031
Факс75778877

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-11-28 17:52
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-12-03 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Монголиан Стар Дистрибюшин ХХК. 1998-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.