Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Монгол Улс, Улаанбаатар 14210, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр 7-р давхар, Шуудангийн хайрцаг-19

Хүнд автомашины засварчин (Ахлах)

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Баян Айраг Эксплорэйшн ХХК-ийн Засварын хэлтэст ээлжийн 20/10 графикаар ажиллах Уурхайн технологийн зориулалттай хүнд авто машины засварчин (Ахлах) ажилд урьж байна.

 

Хүнд даацын машин механизм болон тоног төхөөрөмжийн компьютерийн системийг ашиглан онош тавих, дүн шинжилгээ хийх;

Шаардлагатай засвар үйлчилгээг тодорхойлох зорилгоор хүнд даацын машин механизм болон тоног төхөөрөмжийн механик эвдрэл гэмтлийг оношлох;

Эд анги засварлах, өөрчлөх, бэлтгэх, шинээр солих, орлуулах;

Засварын газрын ажлын талбай, багаж төхөөрөмжийг хэрэглэхэд бэлэн, байнгын ажиллагаатай байлгах;

Хүнд даацын машин механизм болон тоног төхөөрөмжийн шаардлагатай сэлбэг хэрэгслийн бэлэн байдлыг хангах зорилгоор захиалга хийхэд туслах;

Хүнд даацын машин механизм болон тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, гаднах үзэмжийг сайжруулах үүднээс жижиг засвар хийх;

Цахилгаан, гидравликийн схем зураг унших, ойлгох, засвар үйлчилгээ хийхэд зориулалтын дагуу ашиглах;

Хүнд даацын машин механизм болон тоног төхөөрмжийн аюулгүй ажиллагаа, өнгө үзэмжийг хэвийн байлгах үүднээс систем/тоног хэрэгслүүдэд (түлшний систем, хөдөлгүүр, холхивчийг засах/сэлбэх/байрлуулах, стартер, тормоз, гидр, цахилгаан систем, дифферинциал явах эд анги, жолоодлого, цилиндр г.м ) засвар үйлчилгээ хийх;

Хүнд даацын машин механизм болон тоног төхөөрөмжийн эвдэрсэн эд ангийг шинээр солих, засварлах;

Аюулгүй ажиллагаатай холбоотой дуудлага, дохионд хариу өгөх, тусламж үзүүлэх;

Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх;

Ажлаа үнэн зөвөөр цаг алдалгүй тайлагнах;

Өөрийн болон бусдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих;

Компаний эд хөрөнгө болон тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд хариуцлагатай хандах;

Ээлжийн ахлахын зааварчилгаа өгсөний дагуу аливаа ажлыг эхлэхээсээ өмнө ажлын байрны үзлэгийг ганцаарчлан эсвэл багаар хийх. Ямар нэгэн аюултай нөхцөл байдлыг ээлжийн ахлахт мэдэгдэх;

Шууд удирдлагаас өгөгдсөн аливаа ажлыг гүйцэтгэхийн өмнө болон гүйцэтгэсэний дараа нь бүх төрлийн багаж, тоног төхөөрөмжинд үзлэг хийж үзлэгээр илэрсэн бүх эвдрэл гэмтэлийг ээлжийн ахлахт мэдэгдэх;

Ажлын байранд тавигдах шаардлага

Механик инженерийн боловсролтой эсвэл холбогдох чиглэлээр сургалтанд хамрагдсан

- Монгол Улсын жолооны “B” болон “ С” ангилалтай үнэмлэхтэй;

Машин, тоног төхөөрөмж болон багаж хэрэгсэлийн ерөнхий үзүүлэлт, загвар, хэрэглээ, засвар болон үйлчилгээний талаар сайн мэдлэгтэй;

Хөдөлгүүр, хүч дамжуулах анги, гидравлик, агааржуулах систем, түлшний систем болон машины цахилгааны талаар үндсэн суурь мэдлэгтэй;

Бохирдолын талаар зөв ойлголттой, тосны дээж зөв авах чадвартай;

Тулгарсан асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвартай;

Ярианы, харилцааны өндөр чадвартай;

Бие дааж өөрийн мэдлэгээ тасралтгүй нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй байх. Аюулгүй ажиллагааг мөрдлөгө болгох;

Зохион байгуулах өндөр чадвартай;

- Материалын аюулыг мэдээллэх хуудсыг уншиж ойлгох чадвартай;

Бизнетворк АкадемиАнгли хэл шалгалтыг өгсөн бол давуу тал болно

Нэмэлт мэдээлэл

Анкет авах сүүлийн огноо: 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр

 

Хавсаргах материал:
1. Анкет бөглөх (Баян Айраг Эксплорэйшн ХХК-ны оффист ирж эсвэл Компанийн цахим хуудсаас авна уу)
2. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
3. Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар 

Материал хүргэх хаяг: Монгол Улс, Улаанбаатар 14210, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр 7-р давхар ирүүлнэ уу. 
Холбоо барих утас: 7711 6100 (1000; 2004)

Бусад

БайршилЗавхан аймаг
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Цалин1,200,000 - 1,500,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Монгол Улс, Улаанбаатар 14210, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр 7-р давхар, Шуудангийн хайрцаг-19
Утас77116100

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2020-05-26 13:14
Анкет хүлээж авах сүүлийн огноо2020-06-09 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

Энэ салбарын бусад зарууд

  1. ХАБЭА-н сургагч багшХишиг Арвин Индустриал ХХК
  2. УУТТ-ийн Дугуй засварын ахлахМоннис Групп
  3. УУРХАЙН ТОГООЧБүрдэл Майнинг ХХК
  4. Ахлах нягтлан бодогч /хотод ажилах/Хишиг Арвин Индустриал ХХК
  5. ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН ОПЕРАТОР (ДАМП)Монполимет Групп
  6. Маркшейдер инженерБолдтөмөр Ерөө гол
  7. УУРХАЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕРМоЭнКо
  8. Уул уурхайн тоног төхөөрөмжийн Дугуй засварчинМоннис Групп
  9. Төлөвлөлтийн инженер -УурхайдАлтайн Хүдэр ХХК
  10. ХАБЭА - н бичиг хэргийн ажилтанБаялаг Энержи Ресурс ХХК
  11. Автын цахилгаанчинМонлаа ХХК
  12. ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН /ДОТООД ХЯНАЛТ/Бүрдэл Майнинг ХХК
  13. Механик-1Хишиг Арвин Индустриал ХХК
  14. Засвар төлөвлөлтийн инженер /Хөдөө ажиллах/Хишиг Арвин Индустриал ХХК
  15. ХӨРГӨЛТИЙН ТЕХНИКЧХААН ЭЛЕКТРИКАЛ МОНГОЛ ХХК
  16. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерМонголын Алт групп
  17. АВТОГРЕЙДЕРИЙН ОПЕРАТОРБүрдэл Майнинг ХХК
  18. Бэлтгэгч /уурхайд эрэгтэй/ХАКМС ХХК
  19. ДАМПЫН ОПЕРАТОРБүрдэл Майнинг ХХК
  20. ХҮНД ДААЦЫН АВТОМАШИНЫ ЗАСВАРЧИНЭнержи Ресурс ХХК
© Баян Айраг Эксплорэйшн ХХК. 2010-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.