Үндсэн хувилбар
976-305646
Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26-р хороо Их монгол Улсын гудамж "Энканто Таун" хотхонд CЭЭКЛ ХХК-ийн Төв оффис

Барилгын ерөнхий инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг

 

  • Компаны хэрэгжүүлж буй төслүүд дээр захиалагчийн хяналтаар ажиллаж, барилгын норм, дүрэм стандартын дагуу угсралтыг гүйцэтгүүлэх. Материалын зарцуулалтыг хянаж,  орц нормыг зөв зохистой хэрэглээнд хяналт тавьж ажиллах,
  • Туслан гүйцэтгэгч байгуулагуудын ажлын уялдаа холбоог зөв зохион байгуулж удирдан зохион байгуулах.
  • Компаний удирдлагуудыг зөв мэдээлээр хангаж, угсралтын ажилд зөвлөж шинэ санаа санаачлагыг дэвшүүлж байх.
  • Бараа материалын нарийвчласан тооцоо гаргаж гадаад дотоод захиалга хийх
  • Ажлын явцад гарсан өөрчлөлтийн зураг тооцоог боловсруулах.
  • Барилгад холбогдох бичиг баримтыг хөөцөлдөх, батлагдсан маягтын дагуу хөтлөх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Барилгын инженер чиглэлээр гадаад дотоодын их сургууль төгссөн голч дүн 2,5 дээш
  • Мэргэжлээрээ тасралтгүй 3-с дээш жил ажилласан,
  • БНбД мэдлэгтэй, нормын дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэх чадвартай
  • ХАБЭА дүрэм журмыг барилгад хэрэгжүүлж, шаардлага тавих эрсдэлийг илрүүлэх олж харах чадвартай,
  • Багаар ажиллах, хамт олныг удирдан зохион байгуулах, шаардлага тавьж ажиллах
  • Ажлын хариуцлага хүлээх, илүү цагаар ажиллах боломжтой,
  • Зураг унших, зурах, материалын түүвэр тооцоог хурдан шуурхай тооцоолох.
  • Шинэ материал технологийг судалж ажилд нэвтрүүлэх сонирхолтой,
  • Геодизийн хэмжилтийн багажаар ажиллах чавдартай,
  • Хэрэглээний праграмм AutoCad, MS Office-д ажилладаг / зураглалын праграмм дээр ажилладаг бол давуу/
  • Гадаадын ажилчид, инженер техникийн мэргэжилтэнгүүдтэй харилцах туршлагатай,
  • Англи, орос хэлний зохих мэдлэгтэй бол давуу тал болно
  • Барилгын дотор гадна сантехник, дотор цахилгаан холбооны ажлын тодорхой мэдлэгэтэй.
  • Тогтвор сууршилтай ажиллах сонирхолтой

 

Нэмэлт мэдээлэл

Манай компани нь барилга угсралтын чиглэлээр 12 жилийн туршлагатай, бизнесийн чиглэлээрээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага юм. Бид өнгөрсөн жилүүдэд өөрийн сүлжээ дэлгүүрийн барилгыг иж бүрнээр барьж байгаа.  Мөн иж бүрэн тохижилттой давхар зогсоолтой бүрэн цутгамал орон сууцны хотхон болох Энканто таун 1, Энканто таун 2, Монголд анхны 8-н давхар металл хийцтэй авто зогсоолын барилга, цогц үйлчилгээ бүхий 11 давхар Энканто спорт комплексыг барьж ашиглалтанд орууласан. Сүүлийн 3-н жилд БЗД-т Энканто таувр буюу худалдаа үйлчилгээ, кино театр, тоглоомын төв, ресторан, лоунж  бүхий 20-н давхар тансаг зэрэглэлийн орон сууцны барилгыг барьж эхний хэсгийг ашиглалтанд оруулаад байна. ХУД-т  Энканто-Оранж таун 15-н давхар 3-н блок орон сууцтай, худалдаа  үйлчилгээ,  дотроо спорт заал, фитнес, саун спатай цогцолбор барилгыг ашиглалтан орууласан. Манай хамт олон СХД-т 9-н давхар орон сууцтай худалдаа үйлчилгээний төв, Дархан уул аймагт 16000м2 талбай бүхий худалдаа үйлчилгээний төв, саун спа, хүүхдийн тоглоомын төв, ресторан лоунжтой иж бүрэн үйлчилгээний цогцолбор барилгыг барьж энэ онд бүрэн ашиглалтан оруулахаар ажиллаж байна. Мөн энэ онд шинээр 32 давхар тансаг зэрэглэлийн орон сууцтай 20-н давхар оффис,  үйлчилгээний хэсэгт молл, 1000 хүний Волл роом, хүүхдийн тоглоомын төв, үйлчилгээ үзэсгэлэнгийн  танхимтай,  600 машины авто зогсоолтой Энканто Трейд центерийн барилгын ажил,   Өмнөговь аймагт 9-н давхар зочид буудал, саун, худалдаа үйлчилгээ, үзэсгэлэнгийн танхимтай цогцолбор барилгын ажлуудыг эхлүүлэн ажиллаж байна.  Дараа дараагийн томоохон төсөлүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд зураг төслийн шатанд гүйцэтгэж байна.

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,800,000 - 2,100,000
Тохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26-р хороо Их монгол Улсын гудамж "Энканто Таун" хотхонд CЭЭКЛ ХХК-ийн Төв оффис
Утас70113034, 77053034
Факс976-305646

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-05-13 14:57
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-05-20 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Моннидер ХХК. 1996-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.