Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

ХЗ эрсдэлийн газарт ӨГӨГДЛИЙН ШИНЖЭЭЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Банкны бүх системийн өгөгдөл болон гадаад орчны өгөгдөл дээр ахисан түвшний олборлолт, анализ хийх;
  • Өгөгдөлд суурилсан банкны бизнесийн шийдэл, шийдвэр гаргалтын боломжийг үүсгэх, орчинг дэмжих;
  • Дата анализ, олборлолтын хөгжүүлэлт, автоматжуулалт хийх, үүнд холбогдох программ, арга аргачлал, загвар түүний сайжруулалт, хэвийн ажиллагааг хангах;
  • Машин сургалт болон гүн сургалтын загварууд хөгжүүлэх, тэдгээрийг хэрэглээнд нэвтрүүлэх;

Ажлын байранд тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага:

  • Компьютерийн ухаан, мэдээллийн технологи, мэдээллийн системийн программ хангамж, мэдээллийн системийн менежмент, математик, хэрэглээний математик, статистик, эконометрик, банк санхүү, инженер, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Python эсвэл R хэл дээр хөгжүүлэлт хийх чадвартай байх;
  • JavaScript-ийн фрэймворкууд дээр ажиллаж байсан бол давуу тал болно;
  • Машин сургалт болон гүн сургалтын загварууд судалж хөгжүүлж байсан бол давуу тал болно;
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Өгөгдөл олборлолт хийх, цэвэрлэх, боловсруулах болон эцсийн хэрэглэгчид ойлгомжтой байдлаар дүрслэх, тайлагнах чадвартай байх;
  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй;

 

Зан төлөвийн шаардлага:

  • Хувийн зохион байгуулалт сайтай;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  • Удирдан зохион байгуулах чадвартай;
  • Ажлын ачаалалтай үед тайван, үр ашигтай, зохион байгуулалттайгаар ажилладаг байх;
  • Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай;

 

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та яг одоо өөрийн CV эсхүл анкетаа бөглөн ирүүлээрэй.

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2020.06.04-ний  өдрийг дуустал;

Ирүүлэх материал: ХААН Банкны веб хуудсаар  болон  имэйл хаягаар өөрийн CV болон Cover letter-ийг илгээгээрэй.

Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул Та утсаа нээлттэй байлгана уу.

Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.

 

ХААН Банкны Хүний нөөцийн удирдлагын газар

 

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
ЦалинТохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утас7515 3333

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2020-05-25 18:56
Анкет хүлээж авах сүүлийн огноо2020-06-03 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Хаан Банк. 1991-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.