Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

Байгууллагын Банкны газарт ЗЭЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Гүйцэтгэх үндсэн үүрэг, ажлын байрны зорилго:

Зээлийн судалгааны мэргэжилтэн нь ХААН Банкны хэмжээнд судлагдах барилгын зээлийн судалгаа шинжилгээг чанарын өндөр түвшинд шуурхай хийж чанартай зээлийн багц бүрдүүлэх, багцын тогтвортой өсөлтийг ханган, үр ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэхэд ажлын байрны зорилго оршино.

Ажлын байранд тавигдах шаардлага

Үндсэн шаардлага:

  • Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Англи хэлний дунд буюу түүнээс дээш түвшиний мэдлэгтэй;
  • Судалгаа, тоон мэдээлэлтэй ажиллах, бичиг баримт боловсруулах чадвартай;
  • Тайлан мэдээ гаргах, дүн шинжилгээ хийх чадвартай;
  • Банкины салбарт зээлийн чиглэлээр 2 болон түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай;
  • ААН Байгууллагын санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай
  • Зах зээлийн орчны болон санхүүгийн судалгаа шинжилгээ хийх, хийсэн судалгаанд дүгнэлт өгөх чадвартай;
  • Санал дүгнэлтээ танилцуулах харилцааны чадвар сайтай;

 

  Зан төлөвийн шаардлага:

  • Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  • Хувийн зохион байгуулалт болон цагийн менежмент сайтай;
  • Харилцааны өндөр ур чадвартай;
  • Ажлын ачаалал даах чадвартай;
  • Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай.

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та яг одоо өөрийн CV эсхүл анкетаа бөглөн ирүүлээрэй.

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2019.07.15-ны  өдрийг дуустал;

Ирүүлэх материал: ХААН Банкны веб хуудсаар https://www.khanbank.com/mn/personal/career/anket  болон https://www.biznetwork.mn/job/_e+y-6uw9a-р бизнетворк нэвтрэн анкетаа бөглөж илгээнэ үү.

Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул Та утсаа нээлттэй байлгана уу.

Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.

 

 

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
ЦалинТохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утас11332333

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-07-03 15:48
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-07-15 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Хаан Банк. 1991-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.