Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Баян Айраг Эксплорэйшн ХХК-ийн Засварын хэлтэст ээлжийн 28/14 графикаар ажиллах Автын цахилгаанчны ажилд урьж байна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Автын цахилгаанчин нь уурхайн тоног төхөөрөмжийн цахилгаан холболт, компьютерт суурилсан тоноглолын угсралт, оношлолгоо, засвар үйлчилгээг хариуцна. Тодруулбал, электрон түлшний насос, авцуулах холбоо, тоормозны систем, автомат жолоодлого, автомат коробка зэрэг эд ангид хийгдэж буй үйлчилгээг хянаж оршиж буй дутагдлуудыг олж илрүүлнэ. Мөн цахилгаан үүсгүүр, хувьсгуур, асаагч хөдөлгүүр, аккумулятор зэрэг эд ангийг шалгах, сольж тавих, засч сайжруулах болон суурилуулах ажлыг хариуцна. Мөн эвдрэлтэй асаалтын систем, цахилгааны утас, гал хамгаалагч, ламп, унтраагуур зэргийг засах, шинээр солих ажлыг тусгайлсан тоног хэрэгсэл ашиглан хийнэ.
Анкет авах сүүлийн огноо: 2019 оны 11 дүгээр сарын 25
Хавсаргах материал:
1. Анкет бөглөх (Баян Айраг Эксплорэйшн ХХК-ны офист ирж эсвэл Компанийн цахим хуудас ; аас авна уу)
2. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
3. Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар
Материал хүргэх хаяг: Монгол Улс, Улаанбаатар 14210, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр 7-р давхар, Шуудангийн хайрцаг-19 эсвэл хаягаар явуулна уу.
Холбоо барих утас: 7711 6100 (1000; 2004)
Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна