Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Хаяг: Блью Скай Тэуэр, 4 давхар, 403 тоот, Энхтайваны өргөн чөлөө 17, Улаанбаатар 14240, Монгол Утас: +976 70102020

Нярав

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  •  Байгууллагыг албан хэрэгцээний зүйлс болон эд хөрөнгө бусад холбогдох материалын нөөц, хангамжаар тасралтгүй хангах үйл ажиллагааг эрхлэн явуулах ба байгууллагын касс, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн бүртгэл тооцоог зохих хууль тогтоомж, дүрэм журмын дагуу бүртгэх, тайлагнах
  • Хөрөнгийн бүртгэлийг дансны мэдээлэлтэй уялдуулан хөтөлж, тулган баталгаажуулж, тайлагнах
  • Бэлэн мөнгөний хөдөлгөөнийг гүйлгээ гарсан тухай бүр кассын орлого, зарлагын ордер үйлдэх, эдгээр баримтуудыг санхүүгийн программд бүртгэх, кассын тайланг өдрөөр, сараар гарган баталгаажуулж, тайлагнах
  • Бусад шаардлагатай худалдан авалт хийх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалавр зэрэгтэй. /Дадлага туршлагагүй эсвэл шинэ төгсөгч байж болно
  • Компьютерийн хэрэглээний программуудыг өндөр түвшинд эзэмшсэн
  • Мэдээллийг цуглуулах, судалгаа шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай

Ерөнхий шаардлага:

  • Ёс зүйг баримтлагч ба үнэнч шударга, зарчимч зан чанартай
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, нямбай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Ажлын ачаалал даах, тогтвортой ажиллах хүсэл эрмэлзэлтэй
  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй, өсөж дэвших тэмүүлэлтэй

Нэмэлт мэдээлэл

Бусад мэдээлэл:

Гадуур ажиллах тохиолдолд байгууллагын унаа/ жолоочтой хамтран ажиллана.

 

Ажил горилогчийн бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүсэгчдийн өргөдөл
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • 1 хувь цээж зураг (Сүүлийн 3 сард авахуулсан зураг);
  • Гурван үеийн намтар;
  • Бусад нэмэлт материал

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин600,000 - 800,000
Тохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Хаяг: Блью Скай Тэуэр, 4 давхар, 403 тоот, Энхтайваны өргөн чөлөө 17, Улаанбаатар 14240, Монгол Утас: +976 70102020
Утас99904522, 70102020

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2020-01-06 15:15
Анкет хүлээж авах сүүлийн огноо2020-02-05 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© "Нэйшнл Ньюс Корпорэйшн" ХХК. 2012-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.