Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Бүрдүүлэлтийн аян
СБД 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-17, Blue sky tower 6 давхар 605

САЛБАР ХАРИУЦСАН ЭРХЛЭГЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Дэлгүүрийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, хэрэглэгчийн үйлчилгээний төвийг хариуцан ажиллах /хэрэглэгчдэд мэдээлэл өгөх, гомдол санал хүлээн авах, сансар лояалти картын захиалга хариуцан ажиллах/
  2. Барааны өрөлт хураалт, дүүргэлт, үнэ код тавилт, бараа материалын хадгалалт, түгээлт болон барааны хугацааг тогтмол хянах
  3. Дэлгүүрийн ажилтнуудын ажлын гүйцэтгэл, ирцийн бүртгэлд хяналт тавих, ээлжийн хуваарийн зохицуулалт хийх
  4. Хөдөлмөрийн дотоод журмын дагуу өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах тал дээр үүрэг даалгавар өгч ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Бизнесийн удирдлага, Худалдаа, Санхүүгийн чиглэлээр мэргэшсэн. 
  2. МУ-ын МХЕГ-ын дүрэм журам, хууль тогтоомжийг бүрэн ашиглах, хэрэгжүүлэх чадвартай, хэрэгжүүлж байсан туршлагатай;
  3. Удирдан зохион байгуулах чадвартай /Удирдан зохион байгуулах албан тушаалд 2-с доошгүй жил ажилласан бол давуу тал болно
  4. Шинийг санаачлагч, бүтээлч байх 
  5. Харилцааны чадвартай /Ойлгох, хүлээцтэй сонсох, нээлттэй харилцах гэх мэт
  6. Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн
  7. 30-аас дээш настай

Бизнетворк Академи-д дараах шалгалтуудыг өгсөн бол давуу тал болно
Үүнд:

  • Англи хэл
  • Microsoft Excel

Нэмэлт мэдээлэл

 "Алтан жолоо” групп нь 1992 онд байгуулагдаж байсан бөгөөд одоогийн байдлаар 6 охин компанитай групп компани болон өргөжсөн байна. Манай групп нь 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай бөгөөд 1500 гаруй Монгол хүнийг ажлын байраар ханган ажилладаг.

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулдаг ТОР-100 аж ахуй нэгжээр 12 дах удаагаа дараалан шалгарч байгаа нь Манай хамт олны нөр их хөдөлмөр, хэрэглэгч худалдан авагчдын маань бидэнд итгэсэн итгэлийн үр дүн төдийгүй Төр засгаас биднийг үнэлсэн үнэлгээ юм. Бид улс орныхоо нийгэм, эдийн засагт өөрийн хувь нэмэрийг оруулан, илүү ихийг бүтээхийн төлөө монгол хүний оюун ухаан, авьяас чадварыг дайчлан ажиллаж байгаадаа баяртай байдаг.

 

"Алтан Жолоо Трейд" ХХК-ийн бүрэлдэхүүнд багтах тус хүнсний сүлжээ дэлгүүр нь 1997 онд 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний сонголттойгоор Монголын хамгийн анхны өөртөө үйлчлэх дэлгүүрүүдийн нэг болон байгуулагдаж байсан ба өдгөө жижиглэн болон бөөний худалдааны салбарт голлох байр суурийг эзэлсэн Монгол улсын шилдэг сүлжээ дэлгүүрийн нэг болжээ. Бид дотоод, гадаадын үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийнхээ гарт түргэн шуурхай хүргэхийн тулд бүтээгдэхүүний чанарын стандартыг хангахад шаардлагатай худалдааны эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэн ажилладаг.

“Сансар” сүлжээ дэлгүүр нь 2013 оноос үйлчлүүлэгчийн тав тухыг эрхэмлэн сүлжээ дэлгүүрийн хөгжлийг тодорхойлох, үйлчилгээний орчныг шинэчлэх төслийг амжилттай хэрэгжүүлж, өөрийн өнгө төрхийг бий болгож, орчин үеийн интерьер дизайн, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, тохижилт үйлчилгээгээрээ олон улсын стандартын түвшинд хүрээд байна.

“Сансар” сүлжээ дэлгүүрийн 500 гаруй ажилтан, албан хаагчид бид хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээг баталгаат бүтээгдэхүүнээр хангаж, тохилог орчинд, дээд зэргийн үйлчилгээ үзүүлэн хэрэглэгч бүрт хүрч үйлчлэхийг зорин ажиллаж байна.

Бусад

ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,500,000 - 1,800,000

Холбоо барих

ХаягСБД 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-17, Blue sky tower 6 давхар 605
Утас89110881

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-12-04 17:31
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-12-18 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

Энэ салбарын бусад зарууд

  1. ХЭРЭГЛЭГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАНХүннү Молл
  2. ДЭЛГҮҮРИЙН МЕНЕЖЕРСилвер пэн
  3. Маркетингийн менежерЭф Эс Өү Эс ББСБ
  4. СэтгүүлчОспринг Монгол ХХК
  5. ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАГЧ СУРГАЖ АВНА.Re/max lead
  6. Сэлбэгийн худалдааны төлөөлөгчЗАМайн Сервисиз ХХК
  7. Брэнд менежер"АПУ" Хувьцаат компани
  8. Салбарын менежер"Митс Жапан" ХХК
  9. Трэйд маркетингийн ажилтанЦахиур ХХК
  10. Маркетингийн менежерТерравокс
  11. ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАГЧ СУРГАЖ АВНА.Re/max lead
  12. ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАГЧ (Мэргэжил харгалзахгүй)Ремакс Экспресс
  13. Маркетингийн менежерНомун Кондитер ХХК
  14. Маркетингийн ажилтан ажилд авнаМОН-ЛИНК ГРУПП ХХК
  15. Маркетингийн менежерБоловсрол суваг ТВ
  16. Маркетингийн менежер /Олон нийттэй харилцах/Витафит Групп
  17. Борлуулалтын менежерСтар Интэлижэнт Технологи ХХК
  18. МЕРЧИНДАЙЗЕР /дэлгүүрийн өрөлт хийх мэргэжилтэн/Боса Холдинг ХХК
  19. ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАГЧ СУРГАЖ АВНА.Re/max lead
  20. Орос хэлний мэдлэгтэй ажилтанSRT Group
© Сансар. 1992-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.