Үндсэн хувилбар
77770508
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Монгол улс, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байр

ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН АЖИЛТАН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ажлын байрны зорилго:

Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй хариуцсан ажилтан нь Монгол улсад Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг түгээн дэлгэрүүлэх ажлыг хариуцах бөгөөд Монгол улсын Засгийн газрын яамд, Монгол улсын зэвсэгт хүчин, Их, дээд сургуулиуд, Хуульчдын холбоо зэрэг холбогдох салбар бүрт Хүмүүнлэгийн эрх зүйн тухай сургалт, мэдээлэл явуулна. Монгол дахь Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн ажлын хэсгийн тогтвортой үйл ажиллагааг хариуцах бөгөөд Олон улсын улаан загалмайн хорооны Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран Олон улсын Хүмүүнлэгийн эрх зүйтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулна.

Гол үүрэг:

  • Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг Захиргаа, удирдлагын газрын даргын удирдлага дор зохион байгуулах;
  • Монгол дахь Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн ажлын хэсгийн зохицуулагч хийн, Олон улсын улаан загалмайн хороо болон бусад гадаад, дотоодын төлөөллүүдтэй холбогдон ажиллах;
  • Монголд Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлэх;
  • Холбогдох байгууллага, нэгжид Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн тухай сургалт, танилцуулга явуулах;
  • Их, дээд сургуулиудад Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг сурталчлах, Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн мэтгэлцээний тэмцээнд дэмжлэг үзүүлэх;
  • Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг сурталчлах чиглэлээр Монголын хуульчдын холбоо, Зэвсэгт хүчний байгууллага, Гадаад харилцааны яамтай хамтран ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

Тавигдах шаардлага:

  • Эрх зүйч мэргэжлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Монгол, Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй;
  • Олны өмнө илтгэл тавих, үг хэлэх чадвартай;

Нэмэлт мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээллийг 77770508-303 дугаарын утсаар авах боломжтой. 

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,000,000 - 1,200,000
Тохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Монгол улс, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байр
Утас77770508
Факс77770508

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-10-21 15:16
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-11-11 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Монголын улаан загалмай нийгэмлэг. 1939-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.