Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

ӨХГ-т Халаалт, агаар сэлгэлтийн инженер /Гэрээт/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ажлын байрны зорилго: 

ХААН Банкны хэмжээнд хийгдэж буй барилга угсралт, өргөтгөл, их болон урсгал засварын ажилтай холбоотойгоор халаалт, агаар сэлгэлт, хөргөлтийн системүүдийн төлөвлөлт, гүйцэтгэл, гүйцэтгэлийн чанар болон хэвийн ажиллагаанд хяналт тавих, мөн ХААН Банкны төв оффисууд болон салбар нэгжийн халаалт, хөргөлт, агааржуулалтын системийн хэвийн ажиллагаанд хяналт тавих, ашиглалтын үеийн засвар үйлчилгээ, зардлын менежментэд хяналт тавих, зохион байгуулалтыг хийж ажиллах үндсэн зорилготой.

 

 Та бидний хайж буй ур чадвартай, өндөр гүйцэтгэлтэй, эерэг хандлагатай, өсч хөгжих тэмүүлэлтэй нэгэн бол яг одоо CV эсвэл анкетаа бөглөн ирүүлээрэй. 

Таныг багийн эерэг соёл, чадварлаг хамт олон, сурч хөгжих, бусдад нөлөөлөх өргөн боломж, өрсөлдөхүйц цалин хангамж, орчин үеийн тав тухтай ажлын байр хүлээж байна. 

Та манай Хүний нөөцийн бодлоготой танилцах, ажилд орох хүсэлтээ ирүүлэх бол Хүний нөөцийн бодлого  линкээр хандана уу.  

Ажлын байранд тавигдах шаардлага

Үндсэн шаардлага: 

  • Халаалт, агаар сэлгэлтийн инженер мэргэжилтэй, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Халаалт, агаар сэлгэлтийн инженерээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болох;
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй;
  • Баримт бичиг боловсруулах, дүгнэлт шийдэл гаргах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай;
  • Судалгаа хийх, шинэ санал санаачилга гарган хэрэгжүүлэх чадвартай;  

Зан төлөвийн шаардлага:

  • Шинэлэг, бүтээлч сэтгэлгээтэй;
  • Эерэг, бусадтай нээлттэй харилцаа холбоо үүсгэн ажиллах чадвартай;
  • Тууштай, сурч хөгжиж ажиллах эрмэлзэлтэй;
  • Мэргэжлийн, ёс зүйтэй;

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та яг одоо өөрийн CV эсхүл анкетаа бөглөн ирүүлээрэй.

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2020.02.17-ны  өдрийг дуустал;

Ирүүлэх материал: ХААН Банкны веб хуудсаар  болон  имэйл хаягаар өөрийн CV болон Cover letter-ийг илгээгээрэй.

Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул Та утсаа нээлттэй байлгана уу.

Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.

 

ХААН Банкны Хүний нөөцийн удирдлагын газар

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
ЦалинТохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утас11332333

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2020-02-10 15:45
Анкет хүлээж авах сүүлийн огноо2020-02-17 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Хаан Банк. 1991-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.