Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам - 901, Мөнххада Тоёота Төв

Кузов засварын будгийн мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО

Компанийн дүрэм журам, засварын дүрэм стандартын дагуу автомашиныг будгийн өнгийг кодоор гаргах үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг ханган ажиллана.

 Гүйцэтгэх үүрэг

  1. Кузов засварын будгийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэн, өнгө будгийг үйлчлүүлэгчийн хүссэнээр болон автомашины үндсэн өнгөөр гаргах,
  2. Будгийн ажлыг будгийн камерт технологийн карт, ажлын дарааралд заасан дарааллаар, Тоёота стандарт, технологийн дагуу цэвэрч нямбай хийх.
  3. Будгийн ажил эхлэхээс өмнө өөрийн биеээр өмнөх засварын дамжлагыг шалгаж хүлээн авах, мөн ажил дууссаны даруу журмын дагуу хүлээлгэн өгөх,
  4. Кайзен, 5S –ийн зарчмыг ажилдаа мөрдөх,
  5. Тоёотагийн итгэмжлэгдсэн механикийн сургалтад хамрагдаж мэргэжлийн зэрэг авч, жил бүр зэргээ ахиулан мэргэжлээрээ өсч дэвжин ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага

Мэргэжил

Холбогдох их дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж төгссөн.

Туршлага

Кузов засварын будгийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай эсвэл энэ чиглэлээр гарын ур дүйтэй, сурах чин эрмэлзэлтэй.

Ур чадвар

Автомашины эд анги, сэлбэгийн талаар сайн мэдлэгтэй.

Бусад шаардлага

Нягт нямбай, хариуцлагаа ухамсарлан ажлыг чанартай гүйцэтгэх ёс зүй өндөртэй, үнэнч шударга, тогтвортой ажиллах зорилготой.   

Нэмэлт мэдээлэл

Ажлын нөхцөл: Манай кузов засварын төв нь 2018 онд нээгдсэн, олон улсын стандартыг хангасан орчин үеийн техник технологиор бүрэн тоноглогдсон завсарын төв билээ. Ажлын тохь тухтай орчин, ажлын хувцас, ажлын өрөө болон бусад ажиллах нөхцөл бүрэн хангагдсан. Даатгалын компанид ажилтнуудаа мэргэжлийн хариуцлагын болон үйлдвэрлэлийн ослын даатгалд даатгуулдаг.

Сургалт хөгжүүлэлт: Манайх ажилтнуудаа япон улсад дадлагажуулснаас гадна Япон улсын Осака хотод байрлах Aston Martin, Jaguar, Tesla зэрэг брэндүүдийн албан ёсны кузов засварын үйлчилгээг үзүүлдэг B Right компаниас жилийн 6 удаагийн технологийн сургалтыг компани дээрээ аваад байна. Тус сургалтын байгууллага нь мэргэжлийн сертификат олгож, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн механик бэлтгэдэг ба компанийн ажилтан бүр жилд 2 удаагийн сургалтад хамрагдана.

Цалин хөлс: Ажлын гүйцэтгэлийн үр дүнд суурилсан уян хатан цалингийн системтэй ба ажилтны ур чадварт нийцүүлэн өсөх шатлал бүхий цалингийн сүлжээтэй.

Урамшуулал: Засвар үйлчилгээ бүрээс өндөр урамшуулал хүртэхээс гадна үйлчилгээний чанар, үйлчилгээ бүрт нэмэлт урамшуулал олгоно.

Хангамж: Өдөр оройн нэг, хоёрдугаар хоол, унааны хөнгөлөлт, гар утасны хөнгөлөлт олгодог.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
ТүвшинМэргэжил хамаарахгүй
ТөрөлБүтэн цагийн
Цалин800,000 - 1,000,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам - 901, Мөнххада Тоёота Төв
Утас75954444

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-05-21 17:17
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-05-31 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

Энэ салбарын бусад зарууд

  1. ҮЙЛЧЛЭГЧ /үндсэн болон цагийн/Скай Резорт ХХК
  2. Чимэглэлчин"Суварга буян" ХХК
  3. Худалдааны зөвлөх /Оюутан байж болно/Ялгуун Аксесорис
  4. ВС ангиллын жолоочТУУРАЙ ТАМГАТ ХХК
  5. БОРЛУУЛАЛТЫН ЖОЛООЧ АЖИЛД АВНАСтимо ХХК
  6. Хятад хэлтэй брэнд менежер ажилд авнаМиний Дэлгүүр ХХК
  7. Нягтлан ажилд авнаҮлэмж ХХК
  8. Хайгуулын ангид үйчлэгч цэвэрлэгч ажилд авнаГарнет кристал майнинг
  9. Ерөнхий тогоочАй Ди Эм Эн ХХК
  10. Хотын төвд худалдагч ажилд авна.Цалин өндөр"Мөнгөн гоёо" үнэт эдлэл,бэлэг дурсгалын дэлгүүр
  11. Хүнсний дэлгүүрт ҮйлчлэгчДөлгөөн орхон ХХК
  12. БАРМЕНСоёл Велнесс Төв
  13. Гадаад худалдаа хариуцсан менежерЯлгуун Аксесорис
  14. Жолооч (B,D ангилалтай)Ритус ХХК
  15. "The Bull" Ресторанд ЗөөгчБльюМон Групп
  16. Жолооч /орос хэлтэй/Монгол Даатгал ХХК
  17. Хүний нөөцийн мэргэжилтэн /сонгон шалгаруулалт/Ай Ди Эм Эн ХХК
  18. Бага ангийн багш /Гэрээр заах/Саммит Компьютер Технологи ХХК
  19. Миний сүлжээ дэлгүүрт Хамгаалагч сургаж ажилд авнаМиний Дэлгүүр ХХК
  20. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ/Гранд ГрэйнЖигүүр Гранд Групп
© Мөнххада ХХК. 2011-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.