Үндсэн хувилбар
,
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж, Signature оффис 3-р давхар

Брэнд менежер

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Брэнд бэлэн хувцасны албан ёсны дистрибьютер "Би Ти Эф" ХХК нь үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаатай холбоотойгоор цаашид худалдааны салбарт өсөж дэвших хүсэл сонирхолтой ажил горилогчдыг БРЭНД МЕНЕЖЕРИЙН ажлын байранд урьж байна.

Брэнд менежер нь хариуцсан брэндтэй холбоотой өргөн цар хүрээний ажил үүргийг гүйцэтгэнэ. Тухайн брэндийн жилийн төлөвлөгөө, татан авалт, борлуулалт зэргийг төлөвлөн гаргахаас гадна, маркетинг, идэвхжүүлэлт, онлайн болон биет дэлгүүр дээрх харагдах байдал, худалдан авалтанд нөлөөлөх бүх хүчин зүйлсийг хариуцан, дотоод багуудтай нягт бөгөөд үр дүнтэй хамтран ажиллана.

  • Брэндийн импорт, татан авалтын хуваарь, гүйцэтгэлийг хариуцан ажиллах
  • Хариуцсан брэндийг зах зээл дээр хөгжүүлж, таниулж ажиллах
  • Гадаад түнш байгууллагатай харилцах, үр ашигтай хамтран ажиллах
  • Брэндийн стратеги төлөвлөгөөг жилээр гаргаж, хэрэгжүүлэх
  • Хариуцсан брэндэд тохирсон маркетингийн бодлого, төлөвлөгөөг маркетингийн албатай хамтарч боловсруулах
  • Санал гомдол, харилцагчийн үйлчилгээг хариуцаж ажиллах
  • Брэндийн борлуулалтын цэгүүд буюу дэлгүүр, онлайн худалдааны сайттай тогтмол хамтарч ажиллах, үр дүнтэй байдалд дүгнэлт тавих, шаардлагатай арга хэмжээг авах
  • Зар сурталчилгаа, маркетингийн сувгуудаар, үүнд уламжлалт болон дижитал, явах мессэж, мэдээлэл, хуваарийг төлөвлөх, гүйцэтгэх, үр дүнг хянах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Маркетинг, бизнесийн удирдлагаар их дээд сургууль төгссөн
  • Маркетинг, борлуулалт, брэнд менежментийн аль нэг чиглэлээр 2-с дээш жил ажиллаж байсан туршлагатай
  • Санхүүгийн зохих хэмжээний ойлголттой
  • Ложистикийн ойлголттой
  • Англи хэлний ахисан түвшины мэдлэгтэй
  • Удирдан, зохион байгуулах чадвартай
  • Идэвх санаачлагатай, бүтээлч сэтгэлгээтэй

Нэмэлт мэдээлэл

Таныг өсөн дэвших боломжоор хангах бүтээлч баг хамт олон хүлээж байна.

Та тус ажлын байрыг сонирхож байвал доорх хаягаар холбогдож мэдээлэл асуух, CV-гээ явуулах, манай төв оффис дээр ирж анкет бөглөх боломжтой.

 

Холбоо барих утасны дугаар: 77455555, 89118088

И-мэйл хаяг: hr@btf.mn

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж, Signature оффис 3-р давхар

 

Бусад

БайршилУлаанбаатар хот
СалбарМаркетинг, Борлуулалт
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,200,000 - 1,500,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж, Signature оффис 3-р давхар
Утас77455555, 89118088

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-08-13 15:51
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-08-27 23:59

Анкет хүлээж авах 4 хоногийн хугацаа байна

© Би Ти Эф ХХК. 2005-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.