Үндсэн хувилбар
11328372
Монгол улс, Улаанбаатар хот, СБД, Усны гудамж,-4, Улаанбаатар-14253, Капитрон банк, төв байр

ХАРИЛЦАГЧИЙН МЕНЕЖЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Банкны Зээлийн бодлогод нийцүүлэн  зээлийн чанартай багц бүрдүүлэх, бусдаас татан төвлөрүүлэх хөрөнгийг нэмэгдүүлэх, харилцагч татах, тэдэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор, чанартай хүргэх, санхүүгийн зөвлөгөө өгч хамтран ажиллах замаар үнэнч, тогтвортой харилцагчдыг бий болгох, салбар нэгжийн үйл ажиллгааг өргөжүүлэн үр ашгийг дээшлүүлэх.

 

  • Зээлийн үйл ажиллагааны чиглэлээр:
    • Зээл хүсэгч нарт банкны зээл болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танилцуулж тухайн зээлдэгчийн нөхцөл байдлыг хурдан шалмаг мэдэрч оновчтой зөвлөгөө өгнө. 
    • Зээл хүсэгч болон харилцагчийн санхүүгийн эрэлт, хэрэгцээг судлахдаа банкнаас тавих зээлийн шалгуурыг хангасан тохиолдолд зээлийн өргөдөл, холбогдох материалуудыг бүрдүүлэн авах, банкны шаардлага хангахгүй зээлийн материалыг харилцагчид цаг алдалгүй акт үйлдэн буцаах;
    • Зээлийн судалгаа, шинжилгээг банкны Зээлийн бодлого болон журмын хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд, чанартай судалж, зээлийн барьцаа хөрөнгийг газар дээр нь очиж үзэн танилцах, хөрөнгийг холбогдох журмын хүрээнд бодитойгоор үнэлэх, шаардлагатай гэж үзвэл тухайн зээлд Эрсдэлийн дүгнэлт гаргуулж, холбогдох шатны Зээлийн хорооны хуралд оруулж шийдвэрлүүлэх;
    • Зээлийн  чанар муудахаас урьдчилан сэргийлж ажиллах;
    • Зээлийн эргэн төлөлтөнд өдөр бүр хяналт тавьж хугацаанд нь төлүүлэх арга хэмжээ авч ажиллахаас гадна зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа, төлбөрийн чадвар, зээл ашиглалтын хяналтыг холбогдох журамд заасны дагуу тогтмол хугацаанд хийх;
    • Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг бүрэн судлаж мэдсэн байх ба бүтээгдэхүүн үйлчилгээний шинэчлэгдэн өөрчлөгдсөн талаарх мэдээллийг цаг тухайд нь судалж хэрэгжүүлж ажиллах, Зээлдэгч нарт депозит, цахим үйлчилгээ зэрэг банкны бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулахыг эрмэлзэх  ба бусад банкинд буй дансдыг нь татах, валют арилжаа, гадаад болон дотоод төлбөр тооцоо, гүйлгээг өөрийн банкаар хийлгэж хэвшүүлэх;
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтын чиглэлээр:
    • Зээл, эх үүсвэр, бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг төлөвлөгөөний дагуу тасралтгүй хийх, нэгжийн харилцагчийн тоон өсөлтийг тогтмол хангаж ажиллах;
    • Зорилтот зах зээлд хүрч үйлчлэх, зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэхийн тулд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдад сурталчлах, борлуулах ажлыг бие даан болон нэгжийн ажилтнуудтай хамтран зохион байгуулах;
    • Өөрийн харилцагчдын бэлтгэн нийлүүлэгч болон худалдан авагч, харилцагч түнш байгууллагуудыг судлах замаар харилцагчдын тоог нэмэгдүүлэх;

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Албан тушаалын шаардлага:

Боловсрол:

 

Дээд

Мэргэжил:

 

Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

 

Ажлын туршлага:

 

Банк, санхүүгийн системд ажиллаж, борлуулалт хийж байсан туршлагатай, гадаад хэлний болон хууль, эрх зүйн мэдлэгтэй.

 

Ур чадвар:

 

Илтгэх ур чадвар сайтай, харилцааны өндөр соёлтой, санхүүгийн тооцоолол, дүн шинжилгээ хийх, асуудалд бодитоор хандаж богино хугацаанд шийдвэр гаргах, эдийн засгийн салбарууд, зах зээлийн нөхцөл байдлын мэдлэгтэй, ажлын ачаалал даах чадвартай, бусдын нөлөөнд автахгүй байх.

 

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,200,000 - 1,500,000
Тохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, СБД, Усны гудамж,-4, Улаанбаатар-14253, Капитрон банк, төв байр
Утас11315503, 11328372
Факс11328372

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-09-16 14:07
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-09-23 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Капитрон банк. 2001-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.