Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

Иргэдийн банкны ТАЗТГ-т ГЭРЭЭТ АЖИЛТАН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

ИБТАЗТГ-ын Зайны төлүүлэлтийн багийн гэрээт ажилтан нь 30 хүртэлхи хоногтой хугацаа хэтэрсэн зээлүүд рүү утсан харилцаанд суурилан зээлээ төлөхийг сануулах, хугацаа хэтрүүлснээр учирч болох сөрөг үр дагаваруудыг тайлбарлах зэргээр зээл төлүүлэх боломжит бүх арга хэмжээг авч хугацаа хэтэрсэн, чанарын өөрчлөлтөд орж болзошгүй зээлийн багцад эзлэх хувийг боломжит доод түвшинд барьж ажиллахад оршино.

Ажлын байранд тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага:

  • Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн;
  • Банкны зээл, депозит бүтээгдэхүүн үйлчилгээний талаар бүрэн мэдлэгтэй;
  • Харилцагчийг сонсох, зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, онцлогыг тайлбарлаж ойлгуулах чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;

 Зан төлөвийн шаардлага: 

  • Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай;
  • Байгууллага болон хувь хүний нууцлалыг хадгалах өндөр ёс зүйтэй;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  • Харилцааны өндөр ур чадвартай, олон нийттэй харилцах туршлага, чадвар эзэмшсэн;
  • Үнэнч шударга, хийж буй ажилдаа тууштай байх;
  • Ажлын ачаалалтай үед тайван, үр ашигтай, зохион байгуулалттайгаар ажилладаг байх;
  • Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай;

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та яг одоо өөрийн CV эсхүл анкетаа бөглөн ирүүлээрэй.

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2020.01.29-ний  өдрийг дуустал;

Ирүүлэх материал: ХААН Банкны веб хуудсаар  болон  имэйл хаягаар өөрийн CV болон Cover letter-ийг илгээгээрэй.

Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул Та утсаа нээлттэй байлгана уу.

Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.

 

ХААН Банкны Хүний нөөцийн удирдлагын газар

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
ЦалинТохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утас11332333

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2020-01-23 17:50
Анкет хүлээж авах сүүлийн огноо2020-01-29 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Хаан Банк. 1991-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.