Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, БЗД, 26-р хороо, нийслэл хүрээ өргөн чөлөө, Royal plaza 4 давхар

Эмийн агуулахын дарга

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Агуулахын ажилчдыг ажилд хуваарийн дагуу гаргах, ажилд томилох, манлайлах, зөвлөгөө өгөх, сургах замаар агуулахын хүний нөөцийг хадгалж ажиллах
  • Байгууллагын дотоод дүрэм, журамтай уялдуулан Ажилчдад дэг журам тогтоох агуулахын үйл ажиллагааны журам санаачилж, боловсруулж, хэрэгжүүлэх, хэвшүүлэх, хянах
  • Ажилчдын ажлыг үнэлгээний хуудсын дагуу үнэлэх
  • Агуулахын стандарт болон дүрэм журмуудыг мөрдүүлэх, дагаж мөрдөх, бий болгох замаар эрүүл, аюулгүй ажлын орчинг хадгалах, хуулийн зохицуулалтуудыг дагаж мөрдөх
  • Агуулахын хэрэгцээ шаардлагыг урьдчилан таамаглах замаар жилийн төсөв бэлтгэх, батлагдсан төсөвийн дагуу ахуйн хэрэглээ,  хангамж, бичиг хэргийн захиалгыг өгөх, хэрэглээг хянах
  • Агуулахын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, тайлагнах, асуудлаа тодорхойлох, шийдвэрлэх, хяналт тавих,
  • Барааны урсгалын үйл явцын шат болгонд нь анализ хийх, агуулахын хоосон зайг хянах, хоосон зай талбайг ашиглах, тоног төхөөрөмжийн төлөвлөгөө гаргах, өөрчлөлтийг хэрэгжүүлэх
  • Агуулахын өмч хөрөнгийг хадгалж хамгаалах, техник тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг дагаж мөрдөх, хамгаалалтын ажилчидтай хамтарч ажиллах
  • Шууд удирдлагат сар бүр тайлан мэдээ гаргаж, танилцуулах

Ажлын байранд тавигдах шаардлага

Бизнесийн удирдлага, бакалавр зэрэгтэй байх

Ажлын туршлагатай 2-с дээш жил

Компьютерын өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах бүрэн чадвартай. Интернет болон сүлжээний орчинд ажиллах чадвартай

Эм бараа бүтээгдэхүүний зохих түвшний  мэдлэгтэй байх

Хариуцлагатай, түргэн шуурхай, нягт нямбай байх

 

Үйл ажиллагааг хооронд нь уялдуулах чадвартай

 

Дүн шинжилгээ хийх чадвартай

 

Багаар ажиллах, илтгэх ур чадвартай байх

 

Харилцаа холбоо тогтоох чадвартай байх

 

Цагийн менежменттэй байх

 

Компанийн  хамт олон болон харилцагч байгуулагуудтай хүндэтгэлтэй, соёлч боловсон харьцах, хүлээцтэй хандах чадвар;

 

Нууц хадгалах чадвар;

 

Бүтээмжтэй, санаачилга гаргах, идэвхтэй байх чадвар

 

Шинийг нэвтрүүлэх, нөхцөл байдлын өөрчлөлтийг мэдрэх, дасан зохицох чадвар

 

Ажлын ачаалал даах чадвар

 

Нягт нямбай, хянамгай байдал

 

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,200,000 - 1,500,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, БЗД, 26-р хороо, нийслэл хүрээ өргөн чөлөө, Royal plaza 4 давхар

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2020-02-17 18:19
Анкет хүлээж авах сүүлийн огноо2020-03-08 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Цахиур Төмөр ХХК. 1998-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.