Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

Хүний нөөцийн үйл ажиллагааны газарт МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Хүний нөөцийн үйл ажиллагааны газарт МЭРГЭЖИЛТЭН /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцах/

Гүйцэтгэх үндсэн үүрэг, ажлын байрны зорилго:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандартын дагуу байгууллагын ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулах, аюулгүй ажлын байр бий болгох, аюулгүй, эрүүл орчинд ажиллах нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн аюулгүй байдлын зөв зан үйлийг байгууллагын хэмжээнд төлөвшүүлэх, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, энэ чиглэлийн хяналтын тогтолцоог бий болгож хэвшүүлэхэд ажлын байрны зорилго оршино.

Ажлын байранд тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага:

 

  • Хуульч, Инженер, Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр бакалавр зэрэгтэй;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшсэн сертификаттай;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;
  • Англи хэлний зохих мэдлэгтэй;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай;
  • Харилцааны соёлтой, олон нийттэй харилцах чадвартай;
  • Удирдан зохион байгуулах чадвартай;
  • Ажлын ачаалал даах болон өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэх чадвартай;
  • Бие даасан бусдын нөлөөнд автахгүй шийдвэр гаргах чадвартай;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  • Зарчимч, бусдад зааж сургах, шаардлага тавих чадвартай;

 Зан төлөвийн шаардлага:

  • Шинэлэг, санаачилгатай (Creative & Proactive);
  • Нээлттэй харилцах, хамтран ажиллах чадвартай (Strong communicator & Team player);
  • Өөрчлөлтийг удирдах, бусдад нөлөөлөх чадвартай (Change manager and influencer);
  • Зохион байгуулах, төлөвлөх чадвартай (Good organizational and planning skills)
  • Үр дүнд чиглэсэн (Result-oriented);

Нэмэлт мэдээлэл

 Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та яг одоо өөрийн CV эсхүл анкетаа бөглөн ирүүлээрэй.

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2020.03.26-ны  өдрийг дуустал;

Ирүүлэх материал: ХААН Банкны веб хуудсаар  болон  имэйл хаягаар өөрийн CV болон Cover letter-ийг илгээгээрэй.

Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул Та утсаа нээлттэй байлгана уу.

Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.

 

ХААН Банкны Хүний нөөцийн удирдлагын газар

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
ЦалинТохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утас11332333

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2020-03-19 12:07
Анкет хүлээж авах сүүлийн огноо2020-03-26 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Хаан Банк. 1991-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.