Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

МТПХЧГ-т СИСТЕМИЙН АДМИНСТРАТОР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Гүйцэтгэх ажил үүрэг:

Системийн администратор нь банкны харилцаа холбооны бүх системүүдийн суурилуулалт, удирдлага, хяналт, шинэчлэлт, засвар үйлчилгээг хийн найдвартай, бизнесийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллана. Системийн Хүчин Чадал, Гүйцэтгэлийг хянаж, системүүдийн Гамшгийн улмаас гарсан хохирлыг арилгах шийдлүүдээр хангаж, тэдгээр шийдлүүдээ тогтмол туршиж байх, хариуцан ажиллаж буй системүүдийн бүрэн бүтэн байдал, мэдээллийг нөөцлөх, сэргээх үйл ажиллагааг хариуцах. Мөн системийн аюулгүй байдлыг хангуулах, системүүдийн шинэчлэлт сайжруулалтуудыг (update, upgrade) цаг алдалгүй хийж байх, гаднын хакерын болон мэдээлэл алдагдах аюулаас сэргийлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага

Ерєнхий шаардлага:

  • Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан төвшний чадвартай;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, нягт нямбай, бие даан суралцах чадвартай;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  • Ажлын ачаалал даах чадвартай;
  • Аль нэг програмчлалын хэлний мэдлэгтэй, програм хангамж боловсруулж байсан туршлагатай.
  • MS Windows Server болон Linux үйлдлийн системийн талаар ахисан төвшний мэдлэгтэй;
  • MSSQL мэдээллийн бааз дээр ажиллаж байсан туршлагатай.
  • Систем админ хийж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно.
  • Холбооны системийн мэдлэг, туршлагатай бол давуу тал болно.
  • Мэргэжлийн дагуу сургалтанд хамрагдаж сертификат авсан бол давуу тал болно;

Зан төлөвийн шаардлага:

  • Шинэлэг, бүтээлч сэтгэлгээтэй;
  • Эерэг, бусаддтай нээлттэй харилцаа холбоо үүсгэн ажиллах чадвартай;
  • Тууштай, сурч хөгжиж ажиллах эрмэлзэлтэй;
  • Мэргэжлийн, ёс зүйтэй;

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та яг одоо өөрийн CV эсхүл анкетаа бөглөн ирүүлээрэй.

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2019.09.15-ны  өдрийг дуустал;

Ирүүлэх материал: ХААН Банкны веб хуудсаар https://www.khanbank.com/mn/personal/career/anket  болон https://www.biznetwork.mn/job/_e+y-6uw9a-р бизнетворк нэвтрэн анкетаа бөглөж илгээнэ үү.

Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул Та утсаа нээлттэй байлгана уу.

Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.

 

ХААН Банкны Хүний нөөцийн удирдлагын газар

 

Бусад

ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
ЦалинТохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утас11332333

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-08-29 12:35
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-09-15 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Хаан Банк. 1991-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.