Компанийн өмнө тавигдсан зорилтыг амжилттай хэрэгжүүлэх үүднээс маркетингийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хөгжүүлэх, компанийн маркетингийн болон зар сурталчилгааны ажлыг оновчтой бөгөөд үр дүнтэй зохион байгуулна.
1. Батлагдсан төсвийн хүрээнд маркетингийн идэвхитэй үйл ажиллагааг явуулах,
2. Зар сурталчилгаа, хэвлэл мэдээллийн /ТВ, ФМ, Сонин сэтгүүл/ байгууллагуудтай хамтран ажиллах, тодорхой бараагаар зохиол бичүүлэх, батлуулах, реклам хийлгэх,
3. Явуулж буй маркетингийн болон зар сурталчилгааны ажилд хяналт тавих, 4.мониторинг хийлгүүлэх, үр дүнг тооцож удирдлагад танилцуулж байх,
5. Үзэсгэлэн худалдаа, ивээн тэтгэх ажил,PR зохион байгуулах,
6. Борлуулалтыг идэвхжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах,
7. Барааны үнийн бодлого, стратегийг боловсруулахад оролцох,
8. Компанийн Веб хуудасны ажиллагааг хариуцах,“админ”-ы үүрэг гүйцэтгэх
9. Удирдлага доорх ажилчдын өдөр тутмын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэх хяналт тавих, өдөр тутмын удирдлагаар хангах
10. Хэлтсийн сар, улирлын тайлан төлөвлөгөөг боловсруулах, батлуулах
Маркетингийн удирдлага, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
-Мэргэжлээрээ 3 жилээс багагүй хугацаанд ажилласан туршлагатай
Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.
Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна