Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

УБИБ –нд ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР /SIGNATURE/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

 УБИБ –ны Приорити, Сигначур сегментийн боруулалтын төвд ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР /SIGNATURE/

Гүйцэтгэх үндсэн үүрэг,  ажлын байрны зорилго:

            Сигначур сегментийн зорилтот харилцагчдыг банкинд татах, санхүүгийн бүхий л үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх, харилцагчдын идэвхитэй дансдыг татах, чанартай багц бүрдүүлэх, банкны орлогыг нэмэгдүүлэн ажиллахад энэхүү ажлын байрны зорилго оршино.

Ажлын байранд тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага:

  • Их дээд сургуулийг банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Зах зээлийн орчны болон санхүүгийн судалгаа шинжилгээ хийх чадвартай, зээл, депозит болон банкны бусад бүтээгдэхүүн үйлчилгээний талаар өндөр мэдлэгтэй;
  • Монгол Улсын банк санхүү, бизнесийн орчны хууль эрх зүйн талаар зохих мэдлэгтэй;
  • Харилцагчид бизнесийн орчин, макро эдийн засгийн ерөнхий орчны талаар зөвлөгөө өгөх;
  • Харилцагчийн санхүүгийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, сэтгэлзүйг удирдах ур чадвартай;
  • Борлуулалтын техникийг өндөр түвшинд эзэмшсэн, түүнийгээ байнга хөгжүүлэх ур чадвартай;
  • Биечилсэн болон утсан харилцааны ур чадвартай;
  • Албан харилцааны ёс зүй, бизнесийн ёс зүйд суралцсан байх;

 

  Зан төлөвийн шаардлага:

  • Идэвхи оролцоотой буюу аливаа асуудлын зөв шийдлийг эрэлхийлэн, байнга сайжруулахад санаачлагатай бүтээлчээр хандаж, хамт олноо манлайлдаг;
  • Зөрчилдөөнийг эерэгээр шийдвэрлэх, түүнээс урьдчилан сэргийлэх ур чадвартай;
  • Албан харилцааны ёс зүй, бизнесийн ёс зүйд суралцсан байх;
  • Хамтын ажиллагаанд чиглэсэн зан төлөвтэй;
  • Хөгжилд тэмүүлсэн буюу шинэлэг зүйлүүдийг хурдан хугацаанд сурах чадвартай бөгөөд эрмэлзэлтэй,

Аливаа асуудалд дүн

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та яг одоо өөрийн CV эсхүл анкетаа бөглөн ирүүлээрэй.

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2019.11.22-ны  өдрийг дуустал;

Ирүүлэх материал: ХААН Банкны веб хуудсаар  болон -р бизнетворк нэвтрэн анкетаа бөглөж илгээнэ үү.

Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул Та утсаа нээлттэй байлгана уу.

Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.

 

ХААН Банкны Хүний нөөцийн удирдлагын газар

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,000,000 - 1,200,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утас11332333

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-11-15 10:39
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-11-22 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Хаан Банк. 1991-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.