Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

МТЭУГ-т СҮЛЖЭЭНИЙ АДМИНИСТРАТОР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

 

Сүлжээний администратор нь ХААН Банкны дотоод болон гадаад харилцаа холбооны сүлжээний байнгын, найдвартай, болон  тасралтгүй үйл ажиллагааг хангах, банкны шаардлагад нийцүүлж сүлжээний тоног төхөөрөмжүүдийн  тохиргоог хариуцан ажиллах, банкны NOC инженер болон NOC менежерүүдтэй хамтарч багаар ажиллах, банкны дотоод болон гадаад харилцаа, интернет гарц, дата төвүүдийн сүлжээнүүдийн байнгын, найдвартай, болон тасралтгүй үйл ажиллагааг хангах, банкны дотоод болон гадаад сүлжээнүүдийн  нөөцийн төлөвлөгөөг боловсруулж  баримтжуулах, даган мөрдөх, сүлжээний төхөөрөмжүүдийн байнгын найдвартай ажиллагааг өдөр тутам хянаж гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага:

  • Мэдээллийн технологи, харилцаа холбоо болон компьютерийн сүлжээний чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  • 3-аас доошгүй жил сүлжээний чиглэлээр ажилласан ажлын туршлагатай байх;
  • Cisco-гийн төхөөрөмжүүд дээр ажиллах чадвар, мэдлэг, туршлагатай байх;
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх;
  • Microsoft Windows, Linux үйлдлийн системүүдийн талаар мэдлэг, ажиллах чадвартай байх;
  • Мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдлэгтэй байх;
  • Сүлжээний лог уншиж ойлгон дүгнэлт гаргах мэдлэгтэй байх;
  • CCNP, CCIE сертификаттай бол давуу тал болно;
  • Сүлжээний аюулгүй байдлын техник технологи, аргачилалуудын талаар мэдлэгтэй байх;
  • Дата төвийн сүлжээний тоног төхөөрөмжүүдэд засвар үйлчилгээ, угсралт суурилуулалт хийх арга барил эзэмшсэн байх;

 

Зан төлөвийн шаардлага:

  • Хувийн зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй;
  • Удирдан зохион байгуулах чадвартай байх Үнэнч шударга, хийж буй ажилдаа тууштай байх;
  • Ажлын ачаалалтай үед тайван, үр ашигтай, зохион байгуулалттайгаар ажилладаг байх;
  • Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай;

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та яг одоо өөрийн CV эсхүл анкетаа бөглөн ирүүлээрэй.

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2019.09.02-ны  өдрийг дуустал;

Ирүүлэх материал: ХААН Банкны веб хуудсаар https://www.khanbank.com/mn/personal/career/anket  болон https://www.biznetwork.mn/job/_e+y-6uw9a-р бизнетворк нэвтрэн анкетаа бөглөж илгээнэ үү.

Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул Та утсаа нээлттэй байлгана уу.

Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.

 

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
ЦалинТохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утас11332333

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-08-16 10:07
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-09-01 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Хаан Банк. 1991-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.