Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
11328372
Монгол улс, Улаанбаатар хот, СБД, Усны гудамж,-4, Улаанбаатар-14253, Капитрон банк, төв байр

РЕСЕПШИН /Мэдээлэл лавлагааны ажилтан/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Харилцагчдад банкны бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилан танилцуулах, угтан үйлчлэх, зөвлөгөө өгөх, банкны үйлчилгээ болон дотоод үйл ажиллагааны асуудлаар хандсан харилцагчид, гадны зочдыг бусад нэгж, ажилтантай холбож өгөх, банкны төв байрны утсан харилцааг хариуцан ажиллах.

  • Харилцагчдад үнэн зөв, тодорхой мэдээлэл өгөх;
  • Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой танилцуулга, мэдээллийн самбарын мэдээллийг шинэчлэх, хүрэлцэхүйц байдлыг хангах;
  • Үйлчилгээний танхимын эмх цэгцэд хяналт тавих, сайжруулах санал санаачлага гаргах;
  • Харилцагчдад хүргэж болохуйц мэдээллийг хариуцсан газар нэгжүүдээс шуурхай гаргуулж авах;
  • Үйлчилгээний чанар, үр дүнд хяналт тавих, алдаа дутагдлыг илрүүлэх, түүнийг түргэн шуурхай залруулах, цаашид үйл ажиллагааг сайжруулах зорилгоор санал санаачлага гарган холбогдох нэгжтэй хамтран ажиллах;
  • Гаднаас орж ирэх утасны дуудлагыг шуурхай авч, шаардлагатай үйлчилгээгээр хангах;
  • Банкинд ирж байгаа албан бичиг, хамтран ажиллах санал, танилцуулга материалыг цаг тухайд нь холбогдох нэгжүүдэд хүргэх;
  • Дансны мэдээлэл авахыг хүссэн харилцагчдын материалыг шалгасны үндсэн дээр холбогдох ажилтанд хүргүүлж, гаргуулах;
  • Үйлчилгээний танхимд харилцагчийн гомдол үүссэн, тухайн асуудал хүндэрсэн тохиолдолд харилцагчийг нэн даруй уулзалтын өрөөнд оруулан холбогдох албан тушаалтанд асуудлыг шилжүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Албан тушаалын шаардлага:

Боловсрол:

 

Дээд

Мэргэжил:

 

Үйлчилгээний маркетинг, банк санхүү, менежмент

Ажлын туршлага:

 

Банк санхүү, үйлчилгээний маркетинг, олон нийтийн харилцааны чиглэлээр ажиллаж байсан тодорхой хугацааны туршлагатай байх.

Ур чадвар:

 

Харилцагчидтай хамтран ажиллах өөрийгөө илэрхийлэх, тайлбарлан ярих, илтгэх, удирдан зохион байгуулах, нөхцөл байдалд дүгнэлт хийж богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах, шинийг санаачлах, албан бичиг боловсруулах, хөтлөх чадвартай. Windows-ийн орчны программууд дээр хэрэглэгчийн түвшинд ашиглах, англи болон бусад гадаад хэлээр анхан шатны харилцаа үүсгэж, мэдээлэл өгөх чадвартай байх.

Тусгай шаардлага:

Харилцааны арга барилд суралцсан байх.

Нэмэлт мэдээлэл

- /Шалгуур үзүүлэлтэд цаашид өсч дэвших хүсэл эрмэлзэлтэй, цэвэр нямбай, нүүрний зөв төрх, биеийн харьцаа тохиромжтой байдлыг харгалзана/

 

-Тухайн ажлын байран дээр тогтвор суурьшилтай ажиллах

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин600,000 - 800,000
Тохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, СБД, Усны гудамж,-4, Улаанбаатар-14253, Капитрон банк, төв байр
Утас11315503, 11328372
Факс11328372

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-08-09 13:53
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-08-16 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

Энэ салбарын бусад зарууд

  1. Аж ахуйн няравХүрмэн
  2. Ахлах нягтлан бодогч"Erin International" Co., Ltd
  3. ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ /ХУДАЛДААНЫ САЛБАРТ/Амуулай ХХК
  4. Ерөнхий нягтлан бодогч"Прүүвэ Монголиа" ХХК
  5. БЭЛЭН МӨНГӨНИЙ НЯРАВ /КАСС/ - Хятад хэлтэйАргатай ХХК
  6. Зээлийн эдийн засагчШүрэнкапитал ББСБ
  7. Зах зээлийн эрсдэлийн шинжээчКапитрон банк
  8. Эрсдэлийн албаны ажилтан/Эмэгтэй/Сайн Интернейшнл ХХК
  9. Нягтлан бодогчКайсер зочид буудал
  10. ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ 1Орчлон Констракшн ХХК
  11. Мэдээллийн ажилтан - ОператорНачинЗаан ХХК
  12. Нягтлан бодогчПремиум Улаанбаатар ХХК
  13. Салбарын удирдлагын менежерКапитрон банк
  14. Халамжлагч /ТеллерАриг Банк
  15. ТӨЛӨВЛӨЛТ, ТАЙЛАГНАЛЫН МЕНЕЖЕРАпу дейри ХХК
  16. Санхүүгийн шинжээчТээвэр хөгжлийн банк
  17. Харилцааны менежерБогд Банк
  18. Эдийн засагчАМАР КАПИТАЛ ББСБ ХХК
  19. ERP СИСТЕМ НЭВТРҮҮЛЭЛТИЙН МЕНЕЖЕРВертексмон ХХК
  20. НЯГТЛАН БОДОГЧ“Их Эрин Холдинг” ХХК
© Капитрон банк. 2001-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.