Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Рокмон бюлдинг 3 давхар

БОРЛУУЛАЛТ, МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Таныг манай хамт олон МЕРА ХХК-ийн Борлуулалт, маркетингийн менежер ажлын байранд өөрийгөө сорьж, бидэнтэй нэгдэж хамтран ажиллахыг урьж байна.

 

Ажлын байрны зорилго

Компанийн борлуулалт, маркетинг, бизнес хөгжлийн чиглэлээр бодлого, төлөвлөлт гаргаж, хэрэгжилт, үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, компанийн тогтвортой өсөлт, өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах

 

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг

Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

  • Компанийн урт, дунд хугацааны бизнесийн стратегийг тодорхойлох, бизнес төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангахад оролцох, биелэлтийн тайлан, дүгнэлт, зөвлөмж гаргах
  • Компанийн маркетинг, борлуулалтын болон үнийн бодлого боловсруулах, хэрэгжилт, идэвхижүүлэлт, хөгжүүлэлтийг удирдан зохион байгуулж, өсөлтийг хангах
  • Судалгаа шинжилгээ хийх, санхүүгийн тоон мэдээлэлд анализ хийх, дүгнэлт, зөвлөмж, гаргах, төлөвлөгөө тайлан боловсруулах
  • Компанийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, өөрчлөлт, тасралтгүй сайжруулалтыг удирдан манлайлж хэрэгжүүлэх
  • Гэрээ хэлцэл хийх, баримт бичиг боловсруулах, компани төлөөлөх өндөр ур чадвартай
  • Харилцагч, хэрэглэгчидтэй үр дүнтэй харилцах менежментийг хөгжүүлэх, гэрээ хэлцэл байгуулах, хэрэгжилтийг хангах
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах санал санаачилгыг гаргах, зохион байгуулах, судалгаа хөгжилд оролцох
  • Группын болон компанийн бусад нэгж, удирдлагуудтай уялдаж, харилцан үр дүнтэй хамтран ажиллах
  • Борлуулалт, маркетингийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Санхүү, Бизнесийн удирдлага, маркетинг, борлуулалтын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Уул уурхайн салбарт мэргэжлээрээ баг ахлан ажиллаж байсан 2 ба түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай
  • Үнэнч, шударга, хариуцлагатай, эерэг зөв хандлагатай, мэргэжлийн ёс зүйтэй,
  • Өөрийгөө болон бусдыг тасралтгүй хөгжүүлж, үлгэрлэн манлайлах ур чадвартай
  • Удирдан зохион байгуулах, хамтран ажиллах болон харилцааны ур чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Бичиг баримт боловсруулах, найруулан бичих чадвартай
  • ERP систем дээр ажиллах чадвар, туршлагатай бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл

Очир Ундраа Группын салбар компани болох МЕРА ХХК нь 2001 онд байгуулагдсан бөгөөд уул уурхай, дэд бүтцийн салбарт аж үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын үйлдвэрлэл эрхэлж, өрөмдлөг, тэсэлгээний иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг үндэсний хөрөнгө оруулалттай хувийн байгууллага юм. Бид аюулгүй, найдвартай, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч, харилцагчиддаа хүргэж, олон улсын жишиг, стандартын түвшинд үйл ажиллагаагаа явуулж, салбартаа дэвшилтэт техник, технологи, ноу-хауг тэргүүлэн нэвтрүүлж, ижненерчлэлийн шилдэг шийдлүүдийг санал болгож, харилцагчдад хүргэх үнэ цэнийг тасралтгүй нэмэгдүүлэх замаар улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулахыг эрхэмлэн зорьж ажилладаг.

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Цалин2,100,000 - 2,500,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Рокмон бюлдинг 3 давхар
Утасны дугаар94007447

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-05-15 08:41
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-05-22 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

Энэ салбарын бусад зарууд

  1. ХУДАЛДАГЧ КАССМиний Дэлгүүр ХХК
  2. МерчиндайзерБишрэлт Групп
  3. БАРААНЫ УДИРДЛАГЫН ГАЗРЫН АХЛАХ МЕНЕЖЕР-2Сансар
  4. ДизайнерМ-Си-Эс Эстэйтс ХХК
  5. Хүний нөөцийн ажилтанSRT Group
  6. БОРЛУУЛАЛТ ХАРИУЦСАН ЗАХИРАЛМоннидер ХХК
  7. Худалдааны зөвлөхНОМТХАТАН ХХК
  8. Борлуулалт импортын МенежерНомин Холдинг ХХК
  9. Хятад хэлтэй худалдааны менежерМонголиан Прокюремент эйжент ХХК
  10. Түгээлтийн туслах ажилчин /Түр гэрээт/М Би Си
  11. Худалдааны зөвлөхМөнххада ХХК
  12. Салбар дэлгүүр хариуцсан зохион байгуулагчБишрэлт Групп
  13. Маркетингийн албаны даргаМонжүүс ХХК
  14. Дэлгүүр төлөвлөлтийн ажилтанСи Юү Монгол
  15. БОРЛУУЛАГЧ АЖИЛД АВНАТВ5 Телевиз
  16. Үйл ажиллагааны менежерДашваанжил ХХК
  17. Худалдааны зөвлөх"Монголиан арт текстайл"ХХК
  18. Маркетингийн менежерИнтер Сайнс ХХК
  19. ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ /MANGO/Нано Интернэйшнл ХХК
  20. Борлуулалтын дараах үйлчилгээний ажилтанСкайтел ХХК
© Очир Ундраа ХХК. 2000-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.