Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
ХОТОЛ ОЛНООРОО САЙХАН НААДААРАЙ
Монгол улс, Улаанбаатар хот, Жуулчин ХХК, Элчингийн гудамж, 14-210

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Компанийн мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг хангах, энэ чиглэлээр журам боловсруулах, хэрэгжүүлэх

Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, дүрэм журам, стандартыг шинэчлэх, хэрэгжилтийг тогтмол хянах,

Аюулгүй байдлын бодлогыг дагаж мөрдүүлэх зориулалттай гэрчилгээжүүлэлтийн үйл явц бий болгох, удирдах

Мэдээллийн системийн хэрэглэгчийн бүртгэлийг нягтлах, хэрэглэгчийн нэвтрэх эрхийн зөвшөөрөл, өөрчлөлт, шинэчлэлтийг баталгаажуулах

Үйл ажиллагааны нэгжүүдэд мэдээллийн технологийн эрсдлийн үнэлгээ, нөлөөллийн шинжилгээ болон бусад үнэлгээг хийх

Нийт албан хаагдчдад аюулгүй байдлын мэдлэг олгох, сургалт зохион байгуулах

Мэдээллийн системүүд, мэдээллийн технологийн дагуу, зөөлөн дэд бүтцүүдийн тоног төхөөрөмжүүдийн үүсгэсэн мэдээллийг хянаж, хортой болон сэжигтэй шинж тэмдгийг илрүүлэх

Техникийн гэмтэл, цахилгааны саатал, хүний хүчин зүйл, байгалийн гамшиг, осол зэрэг бүхий л эрсдлийн үеийн нөхөн сэргээх журам, төлөвлөгөө боловсруулах, шалгалт, туршилтыг зохион байгуулах. 

Ажлын байранд тавигдах шаардлага

- Мэдээллийн технологийн салбарын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

- Баг хамт олныг манлайлах, багаар ажиллах чадвартай

- Салбарын чиглэлээр 5-с дээш жил, түүний 2-с дээш жилд мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр ажилласан ажлын туршлагатай байх

- Баримт бичиг боловсруулах, стандартад нийцүүлэн хөтлөх чадвартай байх

- Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай бол давуу тал болно

- OWASP, COBIT, ISO, ITIL, NIST зэрэг мэдээллийн аюулгүй байдлын хяналтын тогтолцооны мэдлэг, туршлагатай байх

- Мэдээллийн технологийн эрсдлийн үнэлгээ, нөлөөллийн шинжилгээ хийж байсан туршлагатай

- Цахим аюулгүй байдлын талын /илрүүлэх, тусгаарлах, устгах, сэргээх/ техникийн мэдлэг, туршлага сайтай байх. 

Нэмэлт мэдээлэл

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй ажил горилогчид:

    • Та өөрийн анкет /CV/-г  hrs@tavanbogd.com и-мэйл хаягаар илгээнэ үү.

 

Зөвхөн анкетын шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчийг ярилцлагад дуудна.

Тус ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Даваа-Баасан гаригийн 09:00-17:00 цагийн хооронд доорх утсаар холбогдоно уу.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,200,000 - 1,500,000
Тохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, УБ17010, ХААН Банк цамхаг, /Энхтайваны гүүрний зүүн урд/
Утасны дугаар99027086

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-01-11 18:16
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-01-18 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Таван Богд Групп. 1995-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.