Банкны зээлийн үйл ажиллагаа бий болсон болон ирээдүйд учирч болзошгүй эрсдэлийн сөрөг нөлөөллийн түвшин, хүлээгдэж буй хандлагыг тодорхойлох, үнэлгээ хийх, хянах ба эрсдэлийг бууруулах, хязгаарлах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн өдөр тутмын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, мэргэжлийн заавар зөвлөгөө, судалгаа шинжилгээ, тайлан мэдээллээр хангах.
Ажлын туршлагын хувьд:
-Банкинд зээл, зээлийн эрсдэлийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажиллаж байсан ажлын туршлагатай,
Мэргэжлийн ур чадварын хувьд:
-Эрсдэлийн удирдлагын талаар өргөн ойлголттой,
-Дата анализ, санхүүгийн загварчлал, санхүүгийн шинжилгээ хийх чадвартай,
-Microsoft Excel дээр ажиллах ахисан түвшний чадвартай,
-Мэргэжлийн англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй,
-Stata, EViews, Tableu болон бусад дата боловсруулах програмууд дээр ажилладаг бол давуу тал болно,
Хувь хүний хувьд:
-Хариуцлагатай, ёс зүйтэй, шударга, санаачлагатай, багаар ажиллах чадвартай.
Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар болон ажлын байрны тодорхойлолтод заасан бусад үүргүүдийг биелүүлэх.
Анкет хүлээж авах 4 хоногийн хугацаа байна