Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам - 901, Мөнххада Тоёота Төв

Кузов засварын будгийн мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО

Компанийн дүрэм журам, засварын дүрэм стандартын дагуу автомашиныг будгийн өнгийг кодоор гаргах үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг ханган ажиллана.

 Гүйцэтгэх үүрэг

  1. Кузов засварын будгийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэн, өнгө будгийг үйлчлүүлэгчийн хүссэнээр болон автомашины үндсэн өнгөөр гаргах,
  2. Будгийн ажлыг будгийн камерт технологийн карт, ажлын дарааралд заасан дарааллаар, Тоёота стандарт, технологийн дагуу цэвэрч нямбай хийх.
  3. Будгийн ажил эхлэхээс өмнө өөрийн биеээр өмнөх засварын дамжлагыг шалгаж хүлээн авах, мөн ажил дууссаны даруу журмын дагуу хүлээлгэн өгөх,
  4. Кайзен, 5S –ийн зарчмыг ажилдаа мөрдөх,
  5. Тоёотагийн итгэмжлэгдсэн механикийн сургалтад хамрагдаж мэргэжлийн зэрэг авч, жил бүр зэргээ ахиулан мэргэжлээрээ өсч дэвжин ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага

Мэргэжил

Холбогдох их дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж төгссөн.

Туршлага

Кузов засварын будгийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай эсвэл энэ чиглэлээр гарын ур дүйтэй, сурах чин эрмэлзэлтэй.

Ур чадвар

Автомашины эд анги, сэлбэгийн талаар сайн мэдлэгтэй.

Бусад шаардлага

Нягт нямбай, хариуцлагаа ухамсарлан ажлыг чанартай гүйцэтгэх ёс зүй өндөртэй, үнэнч шударга, тогтвортой ажиллах зорилготой.   

Нэмэлт мэдээлэл

Ажлын нөхцөл: Манай кузов засварын төв нь 2018 онд нээгдсэн, олон улсын стандартыг хангасан орчин үеийн техник технологиор бүрэн тоноглогдсон завсарын төв билээ. Ажлын тохь тухтай орчин, ажлын хувцас, ажлын өрөө болон бусад ажиллах нөхцөл бүрэн хангагдсан. Даатгалын компанид ажилтнуудаа мэргэжлийн хариуцлагын болон үйлдвэрлэлийн ослын даатгалд даатгуулдаг.

Сургалт хөгжүүлэлт: Манайх ажилтнуудаа япон улсад дадлагажуулснаас гадна Япон улсын Осака хотод байрлах Aston Martin, Jaguar, Tesla зэрэг брэндүүдийн албан ёсны кузов засварын үйлчилгээг үзүүлдэг B Right компаниас жилийн 6 удаагийн технологийн сургалтыг компани дээрээ аваад байна. Тус сургалтын байгууллага нь мэргэжлийн сертификат олгож, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн механик бэлтгэдэг ба компанийн ажилтан бүр жилд 2 удаагийн сургалтад хамрагдана.

Цалин хөлс: Ажлын гүйцэтгэлийн үр дүнд суурилсан уян хатан цалингийн системтэй ба ажилтны ур чадварт нийцүүлэн өсөх шатлал бүхий цалингийн сүлжээтэй.

Урамшуулал: Засвар үйлчилгээ бүрээс өндөр урамшуулал хүртэхээс гадна үйлчилгээний чанар, үйлчилгээ бүрт нэмэлт урамшуулал олгоно.

Хангамж: Өдөр оройн нэг, хоёрдугаар хоол, унааны хөнгөлөлт, гар утасны хөнгөлөлт олгодог.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
ТүвшинМэргэжил хамаарахгүй
ТөрөлБүтэн цагийн
Цалин800,000 - 1,000,000
Тохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам - 901, Мөнххада Тоёота Төв
Утас75954444

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-06-12 11:25
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-06-22 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

Энэ салбарын бусад зарууд

  1. Автын тосны борлуулагч"ХүдэрМөнх" ХХК
  2. Автын засварчинСутайн буянт ХХК
  3. Механикч /Засварчин/Жавхлант дистрибюшн ХХК
  4. СЭЛБЭГИЙН МЕХАНИКГацуурт ХХК
  5. Авто засварчинХүнс Комплекс
  6. Автын засварчин ажилд авнаБи би эм брос ХХК
  7. Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтанСутайн буянт ХХК
  8. D ангилалтай оффисийн үйлчилгээний жолоочНьюком майнинг сервис ХХК
  9. Автын механик ажилтанЛимитед Моторс
  10. ЗАСВАРЫН МЕХАНИКТера Экспресс ХХК
  11. Кузов засварын механикМөнххада ХХК
  12. Захирлын жолоочМонкон Групп ХХК
  13. Авто засварчинАкума Эрин ХХК
  14. Албаны даргаТаван Богд ХХК (Toyota)
  15. КУЗОВ ЗАСВАРЧИН /Үндсэн цалин+Хийснээр нэмэгдэл/Таван Богд ХХК (Toyota)
  16. Автын засварчин /Уурхайд/Вояжер минерал ресурсес
  17. ЗАСВАРЫН МЕХАНИКГацуурт ХХК
  18. Дугуйны засварын ахлахМоннис Групп
  19. Автын механик яаралтай ажилд авна (туршлагатай)UB Auto Center
  20. Хүнд машин механизмын механикЮнайтед Белаз Машинери
© Мөнххада ХХК. 2011-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.